Нийгэм

Японд гацсан оюутнуудын амьжиргаанд төслийн мөнгөнөөс 820 сая төгрөгийг зарцуулаад байна

Нийтэлсэн

Японд  төгссөн манай оюутнуудын амьжиргааны зардалд төслийн мөнгөнөөс 820 сая төгрөгийг зарцуулаад байгаа талаар Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайд Ё.Баатарбилэг хэллээ.

JICA-гийн төслийн шугамаар инженер технологийн дээд боловсроын чиглэлээр манай 69 оюутан Япон улсад суралцан гуравдугаар сард төгсчээ.

Тэд дөрөвдүгээр сараас хойш хөл хорионд ороод, хил хаасан учир ирж чадахгүй байсаар байр амьжиргааны зардалд төслийн мөнгөнөөс 820 гаруй сая төгрөг зарцуулаад байна гэв.

Мөн төслийн шугамаар дөрөвдүгээр сараас эхлэн 118 оюутан, багш судлаачид Японд очиж суралцахын оронд одоо хичээлээ цахимаар үзэж байгаа ч зургаадугаар сарын 3-5-ны хооронд биеэр ирж суралцах шаардлагыг тавьж байгаа аж. Хэрэв ирж суралцахгүй бол жилийн чөлөө авах шаардлагатай болж байгаа гэнэ. Тиймээс хэрэв энэ хугацаанд тусгай үүргийн онгоц тус улс руу нислэг үйлдэх бол тэднийг авч явах, буцахдаа тэнд байгаа 69 оюутнаа авч ирэх талаар анхааралдаа авахыг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайд Ё.Баатарбилэг УОК-ийн хурлаар хүслээ.

Exit mobile version