Бидэнтэй нэгд

Улс төр

Н.ГАНИБАЛ: Монгол малын мах дэлхийн зах зээл дээр өндөр үнэ хүрэх боломжтой

Нийтэлсэн

Ардчилсан Намын ҮБХ-ны гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.

-Та 2012-2015 онд Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яам, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан. Тухайн үед малчдад ээлтэй олон ажлыг хийж амжуулсан байдаг. Мөн тэдгээр ажлууд өнөөдөр үр дүнгээ өгснийг салбарынхан сайн мэднэ. Хөдөө аж ахуйн салбарт санаагаа чилээдэг хүний хувьд малчдад ээлтэй ямар зохицуулалт байгаасай гэж бодож төлөвлөж байна

– Бодож, тунгааж, сэтгэлээ чилээж явдаг олон ч асуудал байна даа. Бид дотооддоо хэрэгцээгээ хангаад, гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж байгаа нь хамгийн том ололт хэдий ч хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын тогтолцоог хөгжүүлэх нэн шаардлагатай. Тухайн үед яамны газрын дарга байхдаа “Хөдөө, аж ахуйн бирж” байгуулах, хуулийг батлуулах ажилд гар бие оролцсон. Гэвч бидний хийж, эхлүүлсэн ажил өнөөдөр сэтгэлд хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл хууль анх гаргасан загварынхаа дагуу явахгүй байна. Түүнээс бус утгаараа хөгжсөн бол хотондоо байгаа малчин ноос, ноолуураа ХАА-н биржээрээ дамжуулан дэлхийн зах зээл дээр гаргах боломж бүрдэнэ.

Нөгөө талаас үнийн асуудал дээр Засгийн газар хатуу үнэ тогтоож буй нь биржийн хөгжилд сөргөөр нөлөөлж буй.  Энэ мэт эдийн засагт хор, хохиролтой үйлдэл нь магад өнөөдөртөө малчдад ашигтай байж болох ч маргаашийн үр дагавар нь ирээдүйд эрсдэлийг дагуулах болно.

-Та ХАА-н биржээр дамжуулан малчдын бүтээгдэхүүнийг дэлхийд гаргах боломжтой гэлээ. Тэгвэл үүнийгээ дагаад олон улсад бүтээгдэхүүнээ борлуулж буй малчдын орлого дундаас дээш төвшинд очих боломж бүрдэх нь гэж ойлгож болох уу. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-“Монгол мах бол дэлхийн хамгийн амттай нь”. Нэн ялангуяа хонь, үхрийн мах. Байгалийн шимт ургамлуудыг өөртөө шингээсэн учраас  амттайд тооцогддог. Монгол махыг амтлах хүсэлтэй дэлхийн иргэд олон шүү дээ. Манай малчид махаа өндөр үнээр борлуулах хүсэлтэй.  Харин иргэд маань хямд үнээр худалдан авах сохирхолтой. Энэ зөрчилдөөний улмаас Монголын ХАА-н салбар хөгжихгүй байна.  Хүн ам төвлөрсөн хэрэглээ ихтэй газарт эрчимжсэн гахай, шувуу, өндөгний аж ахуй, мах, сүүний чиглэлийн томоохон фермерүүдийг байгуулж, энэ асуудлыг шийдэх ёстой. Нөгөө талаар дэлхийн зах зээлд өндөр үнэтэй худалдаалагдах нөхцлийг бүрдүүлж байж малчдын орлого бодитоор нэмэгдэх боломжтой юм.

Өөрөөр хэлбэл, төрийн бодлогоор махны үнийг буулгаж байгаа нь зөрчилдөөнийг үүсгэж, ХАА-н салбарын хөгжилд саад болоод байна л даа. Мянгат малчин олон төрж байна. Мянган малтай хүн жилд ойролцоогоор бүтээгдэхүүний үнээс шалтгаалан 80-100 сая төгрөгийн орлоготой байна гэсэн тооцоолол бий. Ер нь тийм байх боломжтой. Бразил улс бол махны экспортын хамгийн том тоглогч орон. Тэндэхийн фермерүүдийн орлого манай малчдынхаас гурав дахин их. Өвөр Монголд л гэхэд эр үхрийг зарах ханш манайхаас 5 дахин өндөр. Бид зах зээлийн зөв голдиролд орж, үнийн чөлөөт бодлогыг баривал Монгол мах дэлхийн зах зээл дээр өндөр үнээр борлуулагдах боломжтой .

-Сүхбаатар аймаг БНХАУ-тай шууд хиллэдэгээрээ онцлогтой. Малчдын бизнесийг дэмжих үүднээс хилийн боомт гарган Хятадын зах зээлд хөл тавих боломж байгаа талаар та өмнө ярьсан. Энэ талаар ?

-Хятадын зах зээлд малчид маань хөл тавих нэг гарц бий болно гэсэн үг. Зүүн гурван аймгийн хувьд мал аж ахуйн хамгийн таваарлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид. Хэрэв боомт гаргавал бүс нутгийн хувьд эдийн засгийн таатай боломж бүрдэнэ. Нөгөө талаас аялал жуулчлал хөгжих суурь тавигдана. Үйлдвэрлэлээ тэлж, өрсөлдөөнийг бий болгож чадах юм бол манай хөдөө аж ахуйн салбар хөгжих боломжоор хангагдана. Үүний тулгуур хөгжлийн нэг гарц бол “Бичигт”-ийн боомт юм. Бичигтийн боомттой хиллэдэг 1 сая хүн амтай ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн зах зээлрүү малаас гарах түүхий эд, бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж байна.

-Малчид, МАА-тай холбоотой асуудлууд дунд бэлчээрийн талаар ярихгүй өнгөрч болохгүй байх. Бэлчээрийн доройтлоос сэргийлэх талаар төрөөс ямар бодлого үгүйлэгдэж байна?

– Бэлчээр бол энэ салбарын зайлшгүй тулгамждаж буй асуудал. Өнөөгийн байдлаар Монгол улс бэлчээрийнхээ даацаас 30 сая илүү хонин сүрэгтэй байна. Тэгэхээр бэлчээрийг зөв зохистой ашиглах, зохион байгуулах хууль зайлшгүй шаардлагатай. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Газрын тухай хууль”-д бэлчээртэй холбоотой заалтууд хангалтгүй, гаргасан журмуудын хэрэгжилтэд дорвитой хяналт, зохицуулалт алга. 2002 онд батлагдсан “Газрын тухай хууль”-д бэлчээрийн зохицуулалтын хэдхэн л зүйл заалтууд байдаг. Энэ нь өнөөдрийн шаардлагыг бүрэн хангахуйц хэмжээнд үйлчлэхгүй байна. Малын тоо толгой өсөж байгаа ч дэлхийн дулаарал хүний хүчин зүйлийн  улмаас бэлчээрийн талбай хомсдож уул уурхайн хэрэгцээний талбай нэмэгдэж байгааг бид мэднэ. Ийм нөхцөл байдалд “Бэлчээрийн тухай” бие даасан хууль зайлшгүй шаардлагатай. УИХ-аар энэ хууль хоёр ч удаа ороод бүтэлгүйтсэн. Тухайн хуулийн төслүүдэд УИХ-ын гишүүд малчдын эрх ашгийг орхигдуулж, уул уурхай болон газар тариалангийн эздийн эрх ашгийг тэргүүнд тавьсан нь ард иргэдийн эсэргүүцэлтэй тулж хэлэлцэж чадалгүй орхигдсон. Төслийн явцад малчдын саналыг авч нэлээн сайн боловсруулдаг боловч тухайн үеийн УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгүүд хуулийн зүйл заалтад дээрх ашиг сонирхлыг оруулаад л өөрчилдөг юм. Үүнээс шалтгаалаад уг хууль батлагдан гарч чадалгүй журмаар зохицуулагдсаар өнөөдрийг хүрээд байна. Журмыг дагах болон биелэлт нь шат шатандаа сайн хэрэгжихгүйгээс бэлчээрийн маргаан, бэлчээрийн цөлжилт газар авсаар байна. Иймээс л бэлчээрийг ашиглаж буй болон отор нүүдэл хийж буй өөр аймаг сумдын малчид, хадлан хадах сонирхол бүхий иргэд, бэлчээрийн төлөвлөлт, зохицуулалтыг хийж буй орон нутгийн засаг захиргаа гээд олон оролцогч нарын хоорондын харилцааг зохицуулсан хууль шаардлагатай байгаа юм. Хуулийн төсөлд УИХ-ын гишүүд гэхээсээ илүүтэй орон нутагт бэлчээрийн зохицуулалт хийж байгаа төр засгийн  байгууллага, малчдын санаа бодлыг илүүтэй тусгах нь чухал.

-Хамгийн сүүлд яригдсан хуулийн төслөөр бэлчээрийг эзэмшүүлэх талаар тусгагдсан. Бэлчээр эзэмшүүлэх нь нүүдлийн мал аж ахуйд хир тохиромжтой вэ?

-Манай улс дэлхий дээр бэлчээрийн мал аж ахуйг сонгодог хэлбэрээр авч яваа цөөхөн улсуудын нэг. Монгол орны цаг агаарын эрс тэс уур амьсгал болон хүний хөдөлмөрийн хүчин зүйлээр манай улсад бэлчээрийн мал аж ахуй өнөөдрийн түвшинд байна. Бэлчээрийг бусад дулаан уур амьсгалтай газар тариалангийн улс орнуудтай адил эзэмшүүлэх тухай ярих нь зохимжгүй юм. Харин энэ асуудлын шийдэл нь өнөөдөр тулгарч буй бэлчээр ашиглалт, зохицуулалтын асуудлуудыг хуульчлаад тодорхой болгох нь чухал. Шуудхан хэлбэл нийтийн эзэмшлийн бэлчээрийн зохицуулалт, ашиглалт, төлөвлөлтийг хийж буй малчид, орон нутгийн засаг захиргааны эрх мэдлийг илүү нэмэгдүүлж, хоорондын харилцааг нь тодорхой болгох шаардлагатай. Манай улстай цаг, уур, хөрсний хувьд ижил бэлчээрийг эзэмшүүлж болохгүй гэдэг асуудалд бидэнд бэлэн жишээ бий. Өмнөд хөршийн ӨМӨЗО-ны хэрэгжүүлсэн бэлчээрийг олон жилээр эзэмшүүлсэн нь өнөөдөр хөрсний доройтол, цөлжилт гээд бодит аюултай нүүр тулж эхэлсэн байгаа. Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын малчид бэлчээрээ тусгаарласан торон хашаануудаа хэсэг, бүлгээрээ нийлж буулгаж дундын бэлчээрийн талбайгаа томсгон хуучин уламжлалт бэлчээрийн мал аж ахуйруу шилжиж байгаа талаараа ярьж байсан.

-Таныхаар эрчимжсэн мал аж ахуй эцсийн шийдэл мөн үү?

-Бэлчээрийн мал аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй гэдэг маань хоорондоо ялгаатай юм. Манай улсын хувьд газар тариалан, тэжээлд суурилсан байнгын маллагаатай эрчимжсэн мал аж ахуйг улам илүү хөгжүүлэх, нийт ажиллах хүчний 1/3 хувийг эзэлдэг малчдын амьдралын эх сурвалж болсон бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлэх нь хоёр тусдаа асуудал.

Дээр миний хэлсэнчлэн Монгол Улс дэлхий дээр бэлчээрийн мал аж ахуйн хамгийн сонгодог улс болон үлдсэн байна. Манай улс хөрсний болон байгаль цаг, уурын олон хүчин зүйлээс хамаараад бэлчээрээр малаа маллаж ирсэн. Бэлчээрийн мал аж ахуйг орчин үеийн техник, технологи, мал зүйн онолд суурилсан, нэг малаас авч буй ашиг шимийг нэмэгдүүлэх замаар эрчимжүүлбэл малчдын орлогыг нэмэгдүүлэх нь илүү зөв сонголт. Харин энэ асуудалд тодорхой төрийн бодлого зайлшгүй дутагдаад байна.

Бэлчээрийн мал аж ахуйн нэг сул тал нь зун намрын улиралд л мал тарга тэвээрэг авч бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломжтой болдог. Хаврын цагт тарга тэвээргээ алддаг учир махны нийлүүлэлт бага. Хүн ам ихээр төвлөрсөн газар буюу нийслэлчүүдийн тогтмол хэрэгцээг хангах асуудал үүсдэг. Нийслэл зэрэг хүн амын төвлөрөл ихтэй хот суурин газарт хаврын махны нийлүүлэлт, хэрэгцээг хангахад эрчимжсэн мал аж ахуй зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Энэ асуудлуудыг шийдэх тал дээр АН төр барьсан 2012-2016 онуудад Чингис бонд, Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах гээд олон эрчимжсэн аж ахуйг дэмжсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа