Covid-19

Д.Нямхүү: Нийт 7 ХҮНД КОРОНАВИРУС илэрч, 6 ХҮН ЭДГЭРЛЭЭ

Нийтэлсэн

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Өнөөг хүртэл 8000 гаруй хүнд тандалт судалгаа, шинжилгээ хийжээ. Гуравдугаар сарын 10-наас эхлэн манай улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 148 тохиолдлын 94 нь буюу 63.6 хувь нь эрэгтэй, 54 буюу 36.4 хувь нь эмэгтэй.

Халдвартай иргэд 8-65 настай хүмүүс байгаа ба дунджаар 24 настай байна. Мөн 8-12 настай 5 хүүхэд, 16-24 насны оюутан сурагчид 114 байна. Тэдгээрийн 86.5 нь ОХУ-аас ирсэн ба бусад нь нэр бүхий 9 улсаас ирсэн. Өвчтөнүүдийн 57.4 хувь нь үүргийн онгоцооор ирсэн, 42 хувь нь Алтанбулагийн боомтоор орж иржээ.

Өнөөдрийн байдлаар 43 хүн эдгэж, нэг өвчтөний ор хоног 30 хоног байгаа ба эдгэрэх хугацаа дунджаар 10-55 хоног болж байна. Эдгэрсэн хүмүүсийн 28 нь сувилалд, 10 хүн гэрийн ажиглалтаас гарсан, 4 нь гэрийн ажиглалтад байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 105 хүн эмчлэгдэж байна.

ХӨСҮТ, Дархан, ЗӨСҮТ, Дорнодын лабораториудад давхардсан тоогоор 13900 хүнд шинжилгээ хийжээ. Тандалт шинжилгээг 1-5 удаа хийж байгаа ба 2-14 хоногийн дараа вирус илэрч байна. Хамгийн сүүлд батлагдсан оюутанд 3 дахь удаагийн шинжилгээнд коронавирус илэрлээ.

Өмнөговь, Дархан, Дорноговь аймгуудад 05.16-наас хойш 156 хүнд түргэвчилсэн тестийн шинжилгээ, 251 хүнд PCR шинжилгээ, 251 ачаа тээврийн жолоочид шинжилгээг тус тус хийжээ.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

АНУ-д нас баралт өмнөх өдрөөс бага зэрэг буурсан. Нью-Йоркд өчигдөр 73 нас баралт бүргэгдэж буурчээ.  Сөүл хотод эх уурхай нь тодорхойгүй халдварын голомт үүссэн ба үүнд 10 гаруй хүн халдвартай болох нь тогтоогджээ. Өчигдөр БНХАУ-д 1732 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөж 404 нь шинж тэмдэггүй байв. БНСУ-д 06.01-нээс ЕБС-иудын үйл ажиллагааг нээхээр болсон ба ширээг 1-1,5 м зайтай байрлуулах, сурагч бүр ээлжийн амны хаалттай ирэх зэрэг шаардлагыг тавьжээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

ХӨСҮТ, Дарханы лабораторид 248 хүнд шинжилгээ хийхэд 241-д коронавирус илрээгүй. Харин 7 хүнд илэрлээ. Өчигдөр Москва-УБ чиглэлээр ирсэн оюутнуудад мөн 13-нд ирсэн цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнд вирус илэрсэн. Түүнд 14 хоногийн дараа хийж байгаа давтан шинжилгээнд илэрлээ. Мөн зургаан оюутан эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Эмчилгээ 14 хоног хийгдсэн бөгөөд хамгийн богино хугацаанд эдгэрч байгаа тохиолдол юм. Ингээд нийт 148 тохиолдол бүртгэгдэж, эдгэрсэн 43, одоо эмчлүүлж байгаа 105 хүн байна. Үүнээс биеийн байдал хөнгөн 100, хүндэвтэр 5 байна.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:

Дэлхийд COVID-19 халдварт өвчнөөр 5.676.000 хүн өвдөж 251 мянган хүн нас баржээ. Яг одоо 2 сая 400 мянган хүн эмчлүүлж байна. ОХУ-д шинэ тохиолдолтой 8900 хүн бүртгэгджээ. Сүүлийн таван сарын турш бид дэлхий нийтэд өвчлөл өндөртэй хоёр том гүрний дунд амьдарч байна. Тиймээс бид дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй.

Манайд 179 хүн ажиглалтад шинээр орж 36 хүн гэрийн тусгаарлалт руу шилжиж яг одоо 1262 хүн ажиглалтад байна.

Өнөө өглөө Алтанбулагийн боомтоор ирсэн 340 гаруй хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Шуурхай утсанд 170 дуудлага ирсний АНУ, Швед, Японоос манай улсын 5 хүн утасдаж зөвлөгөө авсан. Гадаа талбайд бөөгнөрч, тамхиа дамжуулан татаж байна гэх гомдол ирсэн. Европын орнуудаас ХБНГУ хүн хоорондын зайг маш сайн баримталсан учраас хохирол бага амссан гэж үзэж байгаа аж. DHL компаниа зарим тоног төхөөрөмжийг маш богино хугацаанд авч ирж байгаад талархаж байна.

Exit mobile version