Нийгэм

Манайд бүртгэгдсэн тохиолдлуудын 64 хувь нь ЭРЭГТЭЙ, 36 хувь нь ЭМЭГТЭЙ байна

Нийтэлсэн

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тандалтын мэдээлэл өглөө.

Өнөөг хүртэл 8000 гаруй хүнд тандалт судалгаа, шинжилгээ хийжээ. Гуравдугаар сарын 10-наас эхлэн манай улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 148 тохиолдлын 94 нь буюу 63.6 хувь нь эрэгтэй, 54 буюу 36.4 хувь нь эмэгтэй.

Халдвартай иргэд 8-65 настай хүмүүс байгаа ба дунджаар 24 настай байна. Мөн 8-12 настай 5 хүүхэд, 16-24 насны оюутан сурагчид 114 байна. Тэдгээрийн 86.5 нь ОХУ-аас ирсэн ба бусад нь нэр бүхий 9 улсаас ирсэн. Өвчтөнүүдийн 57.4 хувь нь үүргийн онгоцооор ирсэн, 42 хувь нь Алтанбулагийн боомтоор орж иржээ.

Өнөөдрийн байдлаар 43 хүн эдгэж, нэг өвчтөний ор хоног 30 хоног байгаа ба эдгэрэх хугацаа дунджаар 10-55 хоног болж байна. Эдгэрсэн хүмүүсийн 28 нь сувилалд, 10 хүн гэрийн ажиглалтаас гарсан, 4 нь гэрийн ажиглалтад байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 105 хүн эмчлэгдэж байна.

ХӨСҮТ, Дархан, ЗӨСҮТ, Дорнодын лабораториудад давхардсан тоогоор 13900 хүнд шинжилгээ хийжээ. Тандалт шинжилгээг 1-5 удаа хийж байгаа ба 2-14 хоногийн дараа вирус илэрч байна. Хамгийн сүүлд батлагдсан оюутанд 3 дахь удаагийн шинжилгээнд коронавирус илэрлээ.

Өмнөговь, Дархан, Дорноговь аймгуудад 05.16-наас хойш 156 хүнд түргэвчилсэн тестийн шинжилгээ, 251 хүнд PCR шинжилгээ, 251 ачаа тээврийн жолоочид шинжилгээг тус тус хийжээ.

Exit mobile version