Бидэнтэй нэгд

Нийгэм

Т.Ариунтуяа: Бодлоо зөв болгосон хүн хуримтлалтай болдог

Нийтэлсэн

Дэлхий нийтийг хөл хорионд оруулаад байгаа 

COVID19 цар тахлын үед Монгол хүн бүрийг хуримтлалтай болгох зорилготой 52 долоо хоног хадгаламжийн бүтээгдэхүүн болон хуримтлалын ач холбогдлын талаар Капитрон банкны Бүтээгдэхүүн хөгжлийн албаны Ахлах мэргэжилтэн Т.Ариунтуяатай ярилцлаа.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе!

-Баярлалаа. Танд болон яг одоо бидний ярилцлагыг уншиж байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэнд дэвшүүлье!

-Дэлхий нийтийг цочроосон COVID19 цар тахлаас шалтгаалан манай улсын хувьд зарим салбаруудын үйл ажиллагаа зогсож, иргэдийн орлого буураад байгаа энэ үед 52 долоо хоног хуримтлалын бүтээгдэхүүн мэндэллээ. Тэгэхээр тус бүтээгдэхүүний ач холбогдол нь юу вэ?

Бүтээгдэхүүн бүр өөрийн гэсэн онцлог ач холбогдолтой байдаг. 52 долоо хоног хуримтлалын бүтээгдэхүүнийг энэ үетэй уялдуулан гаргасан нь цаанаа бас л ач холбогдолтой. Учир нь 52 долоо хоног хуримтлалын бүтээгдэхүүн маань хэдий иргэдийн орлого буурсан ч гэсэн хуримтлалтай болох боломжит нөхцөлтэй байгаа. Бүтээгдэхүүнийхээ талаар дэлгэрүүлбэл нэг жилд 52 долоо хоног байдаг, долоо хоног бүр хуримтлалдаа өссөн дүнгээр орлого хийх, эсвэл өөрийнхөө орлогод тулгуурлан боломжит дүнгээрээ орлого хийх гэсэн хоёр төрлийн нөхцөлтэй буюу сонголттой. Долоо хоног бүр орлогоо 1000 төгрөгөөр өсгөх буюу 1-р долоо хоногт 1000 төгрөг, 2-р долоо хоног 2000 гэх мэтээр 52 дахь долоо хоногт 52,000 төгрөг болгон нэмэгдүүлэх зарчмаар хуримтлалтай болохыг нь өсөх нөхцөлт, харин харилцагч өөрийнхөө орлогод тулгуурлаад 7 хоногт 300,000 төгрөг хүртэлх орлогыг хэд ч хуваан хийх боломжтой нөхцөлтэйг нь уян нөхцөлт гэж ойлгоорой. Иймээс л бид уг бүтээгдэхүүн нь одоогийн нөхцөлд ч хуримтлалтай болох боломжтой гэдгээрээ маш ач холбогдолтой бүтээгдэхүүн гэж үзсэн.

-Манай улсын өрхийн 70 гаруй хувь нь ямар нэгэн хуримтлал байдаггүй гэсэн судалгаа байдаг. 52 долоо хоног хуримтлалын бүтээгдэхүүнийг гаргасан шалтгаан нь юу вэ. Хүн бүрийг тодорхой хэмжээгээр хуримтлалтай болохыг дэмжиж байна гэж ойлгож болох уу?

Мэдээж бүтээгдэхүүн гаргах зорилго гэж байдаг. Тэр нь харилцагчийн хүсэл сонирхол хэрэгцээнээс үүсдэг. Бид харилцагчдынхаа дунд судалгаа хийж үзэхэд харилцагчид зээлээс зээлийн хооронд байдаг. Харин өөрсдийн санхүүгийн хэрэгцээгээ хуримтлалаас хуримтлалын хооронд шийдэх хүсэлтэй байна гэж судалгаанд оролцогчдын дийлэнх үзсэн байна. Харин боломжид нь тохирсон уян хатан нөхцөлтэй хуримтлалын бүтээгдэхүүн манай банкны системд хараахан байгаагүй. Энэ хэрэгцээнд тулгуурлан хуримтлалтай болох боломжийг нь илүү уян хатан, харилцагчдад таатай, шинэлэг байдлаар энэ бүтээгдэхүүн маань шийдэж өгсөн учраас үндсэн шалтгаан нь харилцагчдын хүсэл сонирхол дээр үүсэж бий болсон бүтээгдэхүүн гэж ойлгож болно.

-Хүмүүсийн дунд нэг буруу ойлголт яваад байгаа санагддаг. Тэр нь би мөнгөтэй болохоор эсвэл миний орлого хангалттай хэмжээнд хүрэхээрээ хуримтлалтай болно гэж үздэг. Тэгвэл хүн яаж хуримтлалтай болох ёстой вэ?

-Манай Монголчууд ярьдаг. Их ч ихдэхгүй, бага ч багадахгүй гэж. Иймээс хэзээ нэгэн өдөр баяжихаараа хуримтлалтай болж их мөнгөөр хадгаламж хийгээд тэрнээсээ их хуримтлал авна гэж бодохгүйгээр бага ч гэлтгүй хуримтлалыг эхлүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд өөрийнхөө бодлыг эхлээд зөв болгох ёстой. Хүн бүр ямар нэгэн тодорхой хэмжээний орлоготой байдаг. Тиймээс өөртөө би заавал хуримтлалтай байх ёстой, хуримтлалдаа тогтмол орлого хийх ёстой гэсэн бодлыг маш сайн суулгаж өгөх хэрэгтэй. Бидэнд нэг буруу ойлголт суучихсан байна. Ямар нэгэн санхүүгийн хэрэгцээ гарсан тохиолдолд зөвхөн зээлээр шийдэхийг боддог. Бидэнд үргэлж санхүүгийн хэрэгцээ шаардлага үүсэж байдаг учраас үүнд үргэлж бэлтгэлтэй байх үүднээс хуримтлалтай болох хэрэгтэй. Бүтэн жилийн хугацаанд зээлийн хүү төлж байхаар өнөөдрөөс эхлэн хуримтлалаа нээгээд тухайн санхүүгийн хэрэгцээгээ ханга. Эхлээд зээл биш эхлээд хуримтал гэдэг зүйлийг толгойдоо суулгаарай гэж зөвлөмөөр байна. Жишээ нь БНХАУ-ын иргэд нийт орлогынхоо 35 хүртэлх хувийг хуримтлал болгон хадгалдаг гэсэн судалгаа байдаг.

-Мэдээж банкинд мөнгөө хадгалуулсаны нэг том давуу тал хүү давхар тооцуулан авдаг. 52 долоо хоног хуримтлалын бүтээгдэхүүний хүү нь хэд бэ?

52 долоо хоног бүтээгдэхүүн бол харилцагчаас ганцхан зүйлийг шаардаж, ганцхан зүйлд л харилцагчийг сургаж байдаг. Энэ бол санхүүгийн сахилга бат. Та санхүүгийн сахилга баттай байж, долоо хоног бүр хуримтлалаа 1,000 төгрөгөөр нэмэгдүүлэн тогтмол орлого хийж, “челленж” маягаар өөрсдийгөө сориод үзээрэй гэж нэвтрүүлсэн. Тэгэхлээр энэ бүтээгдэхүүн дээр 52 долоо хоногийн турш хуримтлал үүсгэж чадвал та жилийн 6%-ийн хүү авна. Хэрвээ та үнэхээр санхүүгийн сахилга баттай байж орлогоо тогтмол хийж мөнгөө бүрдүүлж чадсан тохиолдолд банкнаас энэ хүүн дээр нэмж 14.2%-ийн хүүгийн өгөөж өгнө. Энэ бол хүү биш, бид таныг урамшуулж байгаа, таны хуримтлалаасаа олж байгаа өгөөж юм. Тэгэхлээр жилийн 20.2% хүүтэй бүтээгдэхүүнийг нээлгэж байна гэж ойлгож болно. Тэгэхлээр та өсөх нөхцөлтэй ч бай, уян нөхцөлтэй ч бай 52 долоо хоногийн турш хуримтлал дээрээ орлого хийх ёстойг санаж байх хэрэгтэй.

-Энэ хуримтлалын бүтээгдэхүүнд ямар хүмүүс хамрагдах ёстой вэ?

-Тус бүтээгдэхүүнийг заавал ийм хүн нээлгэх ёстой гэсэн зүйл байхгүй. Ер нь хуримтлалын ач тусыг ойлгосон хүн бүрд зориулсан бүтээгдэхүүн юм. Ямар нэгэн орлоготой л бол цалингийн, жижиг, дунд бизнес эрхэлдэг, хувиараа бизнес эрхэлдэг гээд бүх хүнд л зориулсан, бүх хүмүүст хуримтлалтай болоход тохиромжтой гэж харсан. Цалингаасаа цалингийн хооронд байдаг бол энэ 5 сараас эхлээд 52 долоо хоногоо нээгээд эхэлчихвэл ирэх жил яг өдийд зорилгоо бүрэн биелүүлж чадна гэсэн үг. Жишээ нь та ирэх жил гадаадад аялахаар төлөвлөсөн бол, мөн ирэх жил хүүхдийн баяраар хүүхдэдээ хүссэн зүйлийг авч өгөхөөр төлөвлөж байгаа бол гээд яг л нэг зорилгынхоо төлөө хийх ёстой зүйл. Монголчууд бид баяраас баярын хооронд амьдардаг. 6-р сард хүүхдийн баяр, 7 сар наадам, 8 сар амралт зугаалга, 9 сар хичээлийн шинэ жил гээд л. Тиймээс та сар бүр тус тусад нь нэг, нэг 52 долоо хоног хуримтлал нээж тухайн үеийнхээ санхүүгийн хэрэгцээгээ хялбар шийдээд явахаар төлөвлөж болно. Жилийн дараа ч юмуу, эсвэл цагаан сараар бидэнд мөнгөний асуудал үүсдэг саруудад хэрэглэхээр тооцож нээгээд явчихвал зүгээр. 52 долоо хоног хуримтлал маань яг тэр хэрэглэгч, энэ хэрэглэгч гэхээсээ илүүтэйгээр санхүүгийн зорилготой хүн бүрд зориулагдсан.

-Харилцагчид 7 хоног бүр хийхэд нэг төвөгтэй тал нь тухайн долоо хоногийнхоо хийх ёстой орлогоо мартчих талтай. Энэ тохиолдолд яах бэ?

Монголын ёс 3 гэгчээр амархан мартах тохиолдол мэдээж гарна. Энийг бид урьдчилан тооцож үзээд харилцагчиддаа үргэлж кейр хийх байдлаар долоо хоног бүр сануулах мессежийг гар утсанд нь илгээж байхаар тохируулсан байгаа. Мэдээж та энэ долоо хоногийн орлогоо хийгээрэй, та маш амжилттай явж байна гэх мэтээр харилцагчиддаа тогтмол мессеж илгээснээр энэ асуудлыг шийднэ гэж үзэж байна.

-Засгийн газрын шийдвэрээр иргэдийн орлогыг дэмжих үүднээс Нийгмийн даатгалын шимтгэлийг түр хугацаанд авахгүй байх, мөн зарим төрлийн зээлийн эргэн төлөлтийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, зарим зээлийн эргэн төлөлтийг түр хугацаанд хойшлуулах ажлуудыг хийсэн. Тэгэхлээр зарим хүмүүсийн хувьд орлого нь нэмэгдсэн тохиолдолд ч гарч байна. Тэгвэл боломжийг ашиглаад өсөх нөхцөлийг буулгах нөхцөлөөр хийж болох уу. Эхний 7 хоногт 52,000 төгрөг, дараагийнх 51,000 төгрөг гэх байдлаар хийж болох уу?

– Уян нөхцөлтэй 52 долоо хоног хуримтлалын хувьд тухайн долоо хоногийн орлогын дээд хэмжээ нь 300,000 төгрөг хүртэлх дүнгээр гэж байгаа учраас харилцагч өөрөө орлогоо эхний долоо хоногт 52,000, дараагийн долоо хоногт 51,000 төгрөгийн орлогоо хийх байдлаар хуримтлалтай болох боломжтой. Ер нь банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үргэлж цаг үеэ дагаад шинэчлэгдэж байдаг. Цаашид ч бид хуримтлалын бүтээгдэхүүндээ шинэлэг боломжуудыг давхар оруулахаар ажиллаж байна.
52 долоо хоног хуримтлалын дансаа хэрхэн нээлгэх бэБас тогтмол орлого яаж хийх бэ ?

52 долоо хоног бүтээгдэхүүний нээлгэх хоёр төрлийн арга бий. Нэг нь хэрвээ та манай банкны харилцагч бол интернет банкаа ашиглан хуримтлалын дансаа нээлгэнэ. Харин манай банкны харилцагч биш бол өөрт аль ойрхон салбартаа очоод хуримтлалын дансаа нээлгэх боломжтой. Орлогын хувьд аль ч банкны цахим үйлчилгээг ашиглаад хүссэн үедээ шилжүүлж болно. Ер нь арилжааны банкуудын цахим үйлчилгээ бидэнд маш олон боломжийг өгдөг болсон. Гар утаснаасаа банк санхүүгийн бүх үйлчилгээгээ хүссэн үедээ авч чаддаг болсон.

-Банкны ажилтны хувьд хэрхэн хуримтлалтай болох талаар зөвөлгөө өгөөч ?

-Өөрийн туршлагаасаа хуваалцахад их ч бай, бага ч бай орлого олж л байвал хуримтлал хийж л бай. Яг ингэж хийвэл хуримтлалтай болно гэхээсээ илүүтэйгээр өөрийнхөө зорилгыг л зөв тодорхойлох хэрэгтэй. Тэгээд зорилгынхоо төлөө өөрт байгаа боломж нөхцөлөө зөв тодорхойлоод өөрт тохирсон аргаараа л хуримтлал хийх хэрэгтэй. Ер нь бол амжилт бүрийн ард хөдөлмөр байдаг. Тиймээс хуримтлалын ард ч гэсэн хөдөлмөр байдаг. Жишээ нь 52 долоо хоног бүтээгдэхүүнтэйгээ уялдуулан хэлбэл өсөх дүнгээр хуримтлал нээж мартахгүйгээр тогтмол орлогоо өсгөж хуримтлалтай болно гэдэг бас л хөдөлмөр юм.

-Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

Баярлалаа, танай хамт олон ажлын амжилт хүсье! Мөн өөрийнхөө төлөө хуримтлалтай болж өнөөдрөөс эхлэн 52 долоо хоног хуримтлалын аянд нэгдэж, “Мянгаар эхлэж саяыг хуримтлуулья” гэж уриалья.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм4 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг4 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент4 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр4 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр4 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ4 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн