Эрүүл мэнд

Санал авах байрны ариутгал, хамгаалах хэрэгсэлд 2.4 тэрбум төгрөг зарцуулна

Нийтэлсэн

Засгийн газрын өнөөдрийн /2020.05.27/ хуралдаанаар сонгуулийн санал авах ажиллагаатай холбоотой ариутгал, халдваргүйтгэл хийх болон сонгогч, сонгуулийн байгууллагын ажилтнуудыг хамгаалах хэрэгсэлд шаардлагатай зардлын хэмжээг баталлаа. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сонгогчдын санал авах байрыг ариутгах, халдваргүйжүүлэлт хийх, сонгогчид сонгуулийн байгууллагын болон мэргэжлийн байгууллагын ажилтныг хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийн томилолтод шаардагдах зардлын хэмжээг баталжээ. Зардалд нийт хоёр тэрбум 496 сая 641 мянга 300 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна.

Exit mobile version