Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Саарал жагсаалтаас гарвал Европын холбооны жагсаалтад орохгүй байхад давуу байдал үүснэ

Нийтэлсэн

Европын Холбооны гүйцэтгэх засаглалын дээд байгууллага болох Евро Комисс мөнгө угаалт, терроризмийн санхүүжилттэй тэмцэх шинэ байгууллага байгуулах санал боловсруулахын зэрэгцээ хар жагсаалтад 12 улсын нэмж оруулахаар болсон тухай мэдээлэл тавдугаар сарын 7-нд цацагдаж байв.

Эдгээр 12 улсын нэг нь Монгол Улс юм.

Уг жагсаалтад орвол гадаад худалдаа, төлбөр тооцоо, гадаадын төсөл хөтөлбөрүүдэд нөлөөлж, улмаар төлбөрийн тэнцэл, ханш нөөц, эдийн засагт нөлөөлөх эрсдэлтэйг эдийн засагчид хэлж буй.

Харин Монголбанкнаас жагсаалтад орохгүй байх талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар тодрууллаа.

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар “Монгол Улс саарал жагсаалтаас гарч, Хар жагсаалтад орох нь гэх ташаа мэдээлэл явж байна. Энэхүү жагсаалтын албан ёсны нэршил нь Европын холбооны стратегийн дутагдалтай орон, Өндөр эрсдэлтэй гуравдагч орон юм.

Тавдугаар сарын 7-нд Европын комиссоос албан ёсоор 12 орныг уг жагсаалтад оруулахаа зарласан. Энэ нь процедурын дагуу нэг сарын дараа Европын холбооны парламент, Консулаар баталгааждаг. Харин цар тахлын улмаас дахин нэг сараар хойшилсон. Хэрвээ батлагдвал аравдугаар сарын 1-нээс албан ёсоор хэрэгжинэ.

Монгол Улс энэ жагсаалтад орох гэж байгаа гол шалтгаан нь Саарал жагсаалтад багтсантай холбоотой.

Европын холбооны жагсаалттай холбоотойгоор Сангийн яам, Монголбанк болон бусад газрууд хамтран тодорхой ажлуудыг хийж, нэрээ хасуулахын тулд ажиллаж байгаа.

Бидний хүлээж үр дүн бол ФАТФ-н гурван ажлаа амжилттай хамгаалсан тохиолдолд Европын холбооны жагсаалт нэрээ оруулахгүй байхад давуу байдал үүсгэнэ гэж харж байна” гэв.

CGTN мэдээ19 цаг өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ19 цаг өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол5 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр5 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр5 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр5 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана