Нийгэм

БНХАУ-аас Монголд хөрөнгө оруулагчдын нийгэмлэгээс 80 сая төгрөгийн хэрэгсэл хандивлав

Нийтэлсэн

Өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагчдын Зун-Хуа нийгэмлэгээс 80 сая төгрөгийн үнэ бүхий хувийн хамгаалах хэрэглэл, амны хаалт, халуун хэмжигч зэргийг ЭМЯ-нд гардуулжээ.

“Сэтгэл, итгэлээр дэмжиж байгаа ААН, иргэддээ баярлалаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цаг наргүй, ээлжгүй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан, эрүүл мэндийн байгууллагынханд сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж буйгаа зарим иргэн, ААН-үүд мэдэгдсээр байна” хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Exit mobile version