Дэлхий
Хар арьст залуу цагдаад өвдөглүүлж нас барсны дараа АНУ-д эсэргүүцлийн жагсаал өрнөлөө
Америкийн Миннеаполис хотод 46 настай африк америк гаралтай залуу нас барсны дараа иргэд цагдаа нар хооронд хоёр дахь шөнөө эсэргүүцлийн жагсаал үргэлжиллээ.
Жорж Флойд хэмээх залуу даваа гарагт цагдаа нарт баривчлагдсан бөгөөд түүний хүзүүн дээр цагдаагийн ажилтан өвдөглөсний дараа нас барсан бичлэг интернэтэд тавигдсан юм. Флойд тухайн үед “Би амьсгалж чадахгүй байна” гэж хэд хэдэн удаа хэлсэн ч цагдаа хөлөө авахгүй байсаар удалгүй амиа алдсаныг уг бичлэгээс харж болох юм.