Бидэнтэй нэгд

Улс төр

Б.Баярмаа: Иргэний нийгмийнхэн нийгмийн баялаг бүтээгчид

Нийтэлсэн

“Монголын байгаль орчны иргэний зөвлөл”-ийн /МБОИЗ / удирдах зөвлөлийн гишүүн, “Төлсөн авснаа нийтэл” /ТАН/ эвслийн ерөнхий зохицуулагч, “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”-ий тэргүүн, байгаль орчин, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, нийтийн эрх ашгийн төлөө стратегийн өмгөөлөл чиглэлээр мэргэшсэн эрх зүйч, багш, судлаач Б.Баярмааг энэ удаагийн ярилцах цаг буланд урьж, ярилцлаа.

 

-Та сүүлийн жилүүдэд нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр стратегийн өмгөөлөл хийсэн туршлагатай. Ер нь стратегийн өмгөөллийг анх хэдэн оноос хийж эхлэв. Нийгэмд үзүүлсэн нөлөө болон үр дүн нь болон хууль эрх зүйн орчны нөхцөл нь ямар байв?

-2007 онд манай “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ анх удаа Хөвсгөл аймгийн Ханх сумын усан зогсоолд живсэн Оросын Дибовский хөлөг онгоцыг нуураас гаргаж авахад стратегийн өмгөөлөл явуулсан. Онгоц живсэнээс болж нуурын ус дизелийн түлшинд бохирдож агаарт ууршиж байгаль орчинг бохирдуулсан хэрэг гарсан. Энэ асуудлыг тухайн үед Байгаль орчин аялал жуулчлалын яам, Засгийн газарт тавьсан боловч арга хэмжээ аваагүй. Тиймээс Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж нийтийн эрх ашгийн өмнөөс  өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан.  Энэ үйл ажиллагаа хоёр жил үргэлжилснээр далай ээжид живсэн онгоцыг нуураас татаж гарган бохирдсон орчинг цэвэрлэж чадсан юм. Тэр үед Захиргааны хэргийн шүүх байгуулагдаж стратегийн өмгөөлөл хийх боломж  хуулиар нээгдсэн байсан нь давуу байв Энэ цагаас эхлэн манай төрийн бус байгууллага хуульч, өмгөөлөгч, сэтгүүлчид, бусад иргэд иргэний нийгмийн байгууллагынхантай хамтарч арав гаруй  хэргийг шүүхийн, шүүхийн бус гэсэн хоёр аргаар өмгөөлөл явуулсан. Уул уурхайн үйл ажиллагаанаас болж бэлчээрээ алдсан, усаа бохирдуулсан нутгийн иргэдийн эрхийг хамгаалах нэхэмжлэл дийлэнх нь байсан. Тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргахад зөвхөн байгаль орчны хохирлын үнэлгээг л нэхэмжлэх эрхтэй байдаг байсан. Харин дараа нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт орж байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ- ууд нэхэмжлэл гаргах эрхтэй болсон. Ингэснээр сүүлийн жилүүдэд эрх нь зөрчигдсөн иргэд эрхээ сэргээлгэх идэвхи сэргэж төрийн бус байгууллагын санаачилга нэмэгдсэн. Гэхдээ нэхэмжлэл гаргахад олон төвөгтэй асуудал үүсдэг. Учир нь нийтийн эрх ашгийг хамгаалах, өмгөөлөл хийж тууштай явах  мэргэшсэн хуульчид цөөн байдаг. Төлбөрийн болон тэмдэгтийн хураамж өндөр. Түүнчлэн нийтийн эрх ашгийн өмгөөлөл  нөлөөллийн үйл ажиллагаатай хамтарч явдаг. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл сэтгүүлчидтэй хамтарч явуулах шаардлагатай. Тиймээс сэтгүүлчдийн хамтын үйл ажиллагаагүйгээр энэ олон хэрэг шийдэгдэх боломжгүй байсан. Манай байгаль хамгаалах чиглэлийн мэргэшсэн сэтгүүлчдийн олон жилийн хамтын ажилагааны үр дүнд эдгээр хэргүүд амжилттай шийдвэрлэгдсэн.

-2007 оноос хойш нийт хэдэн хэрэгт стратегийн өмгөөлөл хийгээд байна вэ? 

– Байгаль хамгаалах иргэний нийгмийн эвсэлтэйгээ хамтран 13 хэрэгт стратегийн өмгөөлөл хийсэн. Эдгээр хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд нийгэмд олон эерэг нөлөөлөл үзүүлж жишиг тогтоосон. Анх хэргээ шийдвэрлүүлэх гээд явж байхад  байгаль орчны чиглэлийн хэргийг дагнан шийдвэрлэдэг, байгаль орчны хуулиа сайн мэддэг шүүгч байгаагүй. Хамаарах хуулийн заалтыг амьдралд ашиглаж  мэддэггүй байсан. Учир нь өмнө ийм төрлийн хэрэг шүүхээр шийдвэрлүүлэх нөхцөл бүрдээгүй байсантай холбоотой. Мөн байгаль орчны хэргийн нотлох баримт, материалыг хангалттай бүрдүүлэх боломжгүй.Төрийн байгууллагаас энэ төрлийн мэдээлэл авахад хүндрэлтэй хаалттай байсан. Гэхдээ өнгөрсөн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсны эцэст өнөөдөр хуульчид нь мэргэшиж хэргийг шийдвэрлэхдээ хамаарах заалтыг зөв хэрэглэж эхэлсэн. Мөн төрийн байгууллагууд ч шаардлагатай нотлох баримтуудыг шүүхийн үйл явцад гаргаж өгдөг болсон. Түүнчлэн иргэний нийгмийнхэн нийтийн эрх ашгийг өмгөөлөх явцдаа  бие биеэсээ суралцаж эхний шийдвэрлэсэн хэрэг нь дараагийн хэргүүдийг шийдвэрлэхэд санаа өгч жишиг тогтох зэргээр харилцан суралцах боломжийг олгож байв.

– Та өөрөө эрх зүйч болсон гэдэг л дээ. Магадгүй ийм шаардлага байсан болоод л тэр байх?

-Нэг хэргийг шийдвэрлэхэд 3-4 жилийн хугацаа ордог учраас бидний хэргийг өмгөөлөх гээд тасралтгүй ажилладаг  хуульч, өмгөөлөгч олддоггүй. Мөн төлбөрийг нь төлөх боломжгүй байдаг. Энэ нөхцөл байдлаас шалтгаалж  би өөрөө Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. Стратегийн өмгөөллийн зорилго нь шүүхэд ялалт байгуулахад оршдоггүй. Хамгийн гол нь нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх, хүмүүсийн эерэг хандлагад нөлөөлөх, хууль эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгоход чиглэдэг. Шүүхийн үйл ажиллагаанд оролцож явахад зарим хуулиудын дутагдалтай талыг олж хардаг учраас үүнийг улам боловсронгуй болгох улмаар төсөл боловсруулж хууль тогтоогчдод санал хүргүүлж үр дүнд нь зарим хуулийг батлуулж байсан удаатай. Тухайлбал, шүүхэд ТББ нэхэмжлэх гаргах эрхгүй байсныг эрхтэй болгохын тулд Байгаль орчны тухай хуульд  өөрчлөлт оруулж  байгаль орчин болон экологийн хохирлыг иргэний нийгмийн байгууллагаас шүүхэд нэхэмжлэх эрхтэй болгосон юм. Ер нь бид төрд нөлөөлж ажилладаг учраас төрийн бодлого шийдвэр  иргэдэд ээлтэй байхад нөлөөлдөг. Мөн хэрэгждэггүй хуулиудыг хэрэгждэг болгоход стратеги өмгөөлөл алсыг харж өөрчлөлтийг бий болгодог үйл ажиллагаа. Үүгээрээ жирийн өмгөөллөөс ялгаатай. Өөрөөр хэлбэл, хуулийг сайжруулахад өөрчлөлт өгдөг онцлогтой. Уул уурхайн үйл ажиллагаа улс орон даяар хавтгайрч ус, гол  бохирдож бэлчээр сүйтгэгдсэнээр малчин өөрийнхөө эрх ашгийг хамгаалах, яах учраа олохгүй байх үед бид нийгмийн захиалга, тэдний хэрэгцээ шаардлагаар нийтийн эрх ашгийн төлөөх өмгөөлөл явуулсан нь нийгэмд өндөр ач холбогдолтой байсан. Шүүхийн үйл ажиллагаанд оролцож байхад туршлагатай олны танил, сайн өмгөөлөгч нар ихэнхдээ мөнгөтэй уул уурхайн компанийн талд үйлчилдэг. Гэтэл малчид болоод  иргэдэд өндөр төлбөртэй, чадалтай өмгөөлөгчид төдийлөн олддоггүй. Олон жил энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх ашгийн төлөөх хуульч, өмгөөлөгч гарын таван хуруунд хүрэхгүй шахуу л байна.

-Та түрүүн өмгөөллийн үйл ажиллагаа бүрээс нэг жишиг тогтдог гэж байсан. Үүнийгээ тодруулаач? 

-Бид Хятадын газрын тос олборлогч “Петро чайна Дачин тамсаг” компанийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоож 1.3 тэрбум төгрөгийг Матад сумын төсөвт оруулж байсан. Энэ асуудлыг шийдвэрлүүснээрээ уул уурхайн компаниудад Монголын төр хуулиа хэрэгжүүлдэг чадалтай юм байна. Хэрэв энэ улсын хуулийг хэрэгжүүлэхгүй бол олон тэрбум төгрөгийн хохирол болоод хариуцлагыг хүлээлгэдэг юм байна гэснийг анхааруулж, сануулж өгснөөр ач холбогдолтой байсан. Нөгөөтэйгүүр, ТББ-ууд шүүхэд нэхэмжлэл гаргаж эгэл иргэдийн эрхийг нь хамгаалах бодлого юм байна гэсэн жишиг тогтсон. Малчин иргэдийн  шүүхэд итгэх итгэл, урам зориг нь  сэргэсэн.

-Хөвсгөл аймаг уул уурхайгүй аймаг гэдгээ зарласан. Магадгүй таны болон танай ТББ бусад хамтрагчдынх нь  олон жилийн тэмцэл манлайллын үр дүн болов уу. Энэ нь  бусад аймгуудад үлгэр жишээ болж иргэний нийгмийнхнийг улам нэгтгэж чадавхижуулахад нөлөөлсөн байх?

-Би байгаль хамгаалах хөдөлгөөнүүдийг байгуулахад тусалдаг багш нь. Улс төрийн боловсролын академид багшилж байхдаа иргэнийн хөдөлгөөн гэдэг хөтөлбөрийг хариуцаж иргэдийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд зохион байгуулалтад орж хамтын хүчээр яаж эрхээ хамгаалах вэ гэдгийг зааж өгдөг багш хүн. 2000 оны эхнээс уул уурхайн лицензийг Монгол эх оронд хавтгайруулан олгосноос хариуцлагагүй олборлолт хаа сайгүй явагдаж, малчдын уух ус, малын бэлчээр маш ихээр сүйтгэгдсэн. Монголын томоохон голууд болох Орхон, Ерөө, Хараа, Туулд усны эрхийн тухай хууль зөрчсөн хэргүүд гарч үүнээс иргэд эрх ашгаа хэрхэн хамгаалах талаар зааж зөвлөж нутаг орноо хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийг үүсгэн байгуулж тусалсан. Гэхдээ тус тусдаа үйл ажиллагаа явуулахад мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн өөдөөс тэмцэхэд хүчин мөхөсдөж байсан учраас хүчээ нэгтгэх зорилгоор нэгдэж үндэсний хэмжээний Монголын байгаль хамгаалах иргэний зөвлөлийг байгуулсан юм. Ингэж нэгдсэнээр хамтын манлайлал нэгдмэл зорилгоор хүчирхэг эвслийг бий болгож нийгэмд олон өөрчлөлтийг авчирсан. Тухайлбал, бид Түйн голыг хамтын хүчээр хамгаалж лицензийг нь цуцлуулж байсан. Орхон гол дээр “Ариун суварга” хөдөлгөөнтэй хамтарч тусгай зөвшөөрлийг нь цуцлуулж нөхөн сэргээх нөлөөллийн ажлыг хийлгэсэн. Хамгийн сүүлд Туул голд хайрга дайрга, алтны шороон ордны олборлолтоос болж ус нь бохирдсон энэ үед таван төрийн бус байгууллага нэгдэж байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийж 96 лиценз цуцлуулж эвдрэлд орсон талбайн хэмжээг 3000 га-гаар бууруулж чадсан. Ингэснээр нутгийн иргэд, байгаль орчны хөдөлгөөнүүд хамтын хүчээр нутаг усаа хамгаалж, холбогдох хуулиудыг нь сайжруулж, иргэдээ “хуулиар зэвсэглэн” тэмцсэнээр үр дүнд хүрсэн түүхтэй. Эргээд харахад бид  хамтын хүчээр олон зүйлийг хийсэн байна. Ашигт малтмалын лизенцийг дарга нар мэдээд олгодог байсан бол одоо багийн иргэд Иргэдийн нийтийн хурлаа хуралдуулж, улмаар ИТХ санал авч шийдвэрлэдэг болсон. Уул уурхайн компани орон нутгийн захиргаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж тухайн орон нутгийн иргэдэд байгалийн баялгаас нь ашиг хүртээдэг байх хуулийн заалтыг Ашигт малтмалын тухай хуульд оруулж батлуулсан. Мөн гол, устай газар уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй байх  “урт нэртэй” хуулийг батлуулсан. Гэх мэтчилэн манай иргэний нийгмийнхэн хуулийг бүтээдэг болсон байна. Иргэний нийгмийн байгууллагууд 2004, 2005 онд олноор байгуулагдсанаас хойш 15 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд тэд эрх зүйн хөтчийн хэмжээнд хүрч хөгжсөн. Эрх зүйн хөтөч гэдэг нь хуулийг бүрэн ойлгодог, амьдралд хэрэглэж чаддаг. Эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд байгаль орчны хуулиа ашиглаж эрхээ хамгаалж чаддаг. Бусдад үүнийгээ түгээдэг эвсэл болж хөгжсөн. Үүнийг нийгмийн капитал гэж нэрлэдэг. Монголд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 700-800  төрийн бус байгууллага бий. Эдгээрийг нэгтгэж нэгэн дээвэр байгууллага дор зангидаж байгаа нь “ТАН” эвсэл, МБОИЗ юм. Энэ олон байгууллагыг нэгтгэж  сүлжээ байгуулан нийгэмд нөлөөлж түүчээлж чадсанаар нийгмийн үнэт капитал болж байгаа юм.

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэрэгжээгүйгээс олон тэрбум төгрөг төсөвт төвлөрөх байсан боломж алдагдсан талаар стратегийн өмгөөлөл хийсэн гэдэг. Энэ хэрэг  шүүхээр эцэслэгдсэн үү?

-Бид одоо ч стратегийн өмгөөллөө явуулсаар байна. 2012 онд батлагдсан  Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг Засгийн газар найман жил хэрэгжүүлээгүй хариуцлагаа хүлээх ёстой гэдгээр Захиргааны шүүхэд хандаж хуулиа хэрэгжүүлээгүй гэдгийг гурван удаа тогтоолгосон. Ус бохирдуулсны төлбөрөөс арван хувиар тооцож үзэхэд нэг жилд есөн тэрбум төгрөг. Найман жилд 72 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлж энэ мөнгөөр эргүүлээд усны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах ёстой байсан. Харамсалтай нь энэ хууль бизнес эрхлэгчдэд дарамт учруулна гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүйгээс гадна Усны төлбөрийн тухай хуульд ус бохирдуулагчдын төлбөрийг 50-60 хувиар бууруулахаар нэмэлт өөрчлөлт оруулсан байсан. Түүнчлэн  хууль хэлэлцэгдэж байх үед нэг зүйл анзаарагдсан. Энэ нь ус бохирдуулсны төлбөрийг уул уурхайн компаниас аваагүй хэрнээ малчдаас авах тухай заалт оруулсан байсан. Энэ заалтыг хуулиас хасуулахын төлөө иргэний нийгмийнхэн, сэтгүүлчидтэйгээ хамтран тэмцсэн. Малчид, уух усаа хариуцлагагүй уул уурхайгаас  болж бохирдуулсны төлөө яагаад биднээс төлбөр авах болчов. Энэ шударга ёсонд нийцэх үү гэдэгт стратегийн өмгөөлөл явуулсан. Малчдаар гарын үсэг зуруулж таван төрийн бус байгууллага хамтарч тэмцсэнээр  300-гаас дээш хонин толгойд шилжүүлснээр бодож Монголын 80 мянган малчнаас жилд нэг тэрбум төгрөгийн төлбөр авах байсныг болиулсан. Ус бохирдуулсны төлбөр бага байх тусам бизнес эрхлэгчид усаа хэмнэх, дахин ашиглах талаар санаачилга гаргадаггүй. Харин өндөр байх тусам усаа хэмнэх, дахин ашиглах, бохирдлоо хянадаг, цэвэрлэдэг болдог. Олон улсын жишиг ч ийм байдаг. Гэтэл манай Засгийн газар төлбөрөө авахгүй, дээр нь төлбөрийн хэмжээг багасгасан нь усны бохирдлыг улам ихэсгэх эрсдэлийг бий болгосон.

Хөвсгөл нутаг маань мөн сүүлийн үед уул уурхайн олборлолтод өртөх магадлал өндөр байна. Бүрэнтогтох, Цэцэрлэг, Цагаан-Уул сумыг дайрсан нүүрс тээвэрлэх авто зам, долоон сумыг дайруулж  төмөр зам тавих гээд аймгийн ИТХ-аас нь шийдвэр гарсан. Үүнд сэтгэл түгшиж санаа зовж байна. Стратегийн нөлөөллийг хэрхэн хийх талаар зөвлөлдөж байна. Хөвсгөлийн ард түмэн үндэсний баатар Чингүнжавын үр сад гэдгээр тэмцэгч хүмүүс. Үүгээр бахархаж, омогшиж явдаг. Монгол орныхоо өнцөг булан бүрт суугаа хөдөө орон нутгийн иргэдэд хичээл зааж явахдаа өөрийнхөө аймгаар жишээ авдаг. Манай аймгийнхан Чингүнжав шигээ газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал тусгаар тогтнол, байгаль орчныхоо төлөө нутагтаа эзэн байж чаддаг. Нутаг орон руу ашиг хонжоо хайж ирэгсэдийг тэмцлээрээ хөөж гаргадаг гэдгээр жишээ авдаг. Хэд хэдэн удаа манай нутагт олборлолт явуулах оролдлого гарсан. Тухайлал, “Алтан-дорнод монгол”, “Монгол газар шороо” компаниуд очиж байсан. Мөн алтны “нинжа” нар түүнчлэн фосфоритын орд ашиглах гэсэн “Тас маргад” гэх мэт эрх мэдэлтэй хүмүүсийн том компаниуд ухахыг санаархаж байсан. Гэвч нутаг орноо гэсэн олон зуун хүний хамтын тэмцлээр нутгаа бүрэн авч үлдсэн цөөхөн аймгийн нэг. Тиймээс хоймор сайхан нутагт маань уул уурхайн мөр гараагүй,  ард олон минь амар тайван байгаль дэлхий минь онгон дагшинаар байна. Цаашид энэ хэвээр байлгахын тулд нөлөөллийн ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байх болно.

-УИХ дахь Өргөдлийн  байнгийн хороог татан буулгасан. Энэ нь иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авахгүй гэсэн үг болж байх шиг. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газар амлалт зорилтууддаа хүрсэн үү гэдэгт үнэлгээ хийдэг. Тухайлбал, хөрсний болон агаарын бохирдлын амлалтуудаа хэрэгжүүлээгүйд иргэд сэтгэл дундуур байна. Ялангуяа байгаль орчны төлөөх иргэний нийгмийнхэн төр засгаас байгаль орчны хуулийн хэрэгжилтийг шаарддаг Өргөдлийн байнгийн хороог татан буулгачихлаа. УИХ-ын Өргөдлийн байнгийн хороо Монгол Улсын иргэд төрөө удирддаг, төрийнхөө үйл хэрэгт оролцож бодлого шийдвэрт саналаа тусгадаг чухал механизм байсан. Эрх нь зөрчигдсөн иргэн Өргөдлийн байнгын хороонд хандаж хүсэлтээ илэрхийлдэг. Өргөдлийн байнгын хороо Засгийн газарт үүрэг чиглэл өгч биелэлтийг нь хэлэлцэж дүгнэдэг. Өөрөөр хэлбэл, ардчилсан төрийн иргэн энэ хороогоор дамжуулж төрөө удирдахад оролцдог байсан. Бид ч хороог стратегийн өмгөөлөл явуулахад ашигладаг байв. Жишээлбэл, Туул голыг хамгаалахад хороогоор дамжуулан Засгийн газарт нөлөөлүүлж  таван тоггтоол  20 гаруй үүрэг чиглэл өгүүлсэн. Харамсалтай нь энэ хорооны бүтцийг хуулиар үгүй хийсэн нь маш том ухралт болсон.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа