Энтертайнмент

Гүнж Кейт Миддлтон яагаад гурван бөгж зүүдэг вэ?

Нийтэлсэн

Кэмбрижийн гүнж Кейт Миддлтон заримдаа ядам хуруундаа гурван гайхалтай сайхан бөгж зүүдэг. Харин яагаад энэ бөгжийг зүүдэг шалтгааныг нэг үнэт чулууны мэргэжилтэн тодруулсан байна. Гүнж Кейт Миддлтон, ханхүү Уильям нар анх сүй тавих үеэр тэрээр Диана гүнжийнх байсан саффир чулуутай  сүйн бөгжийг бэлгэнд авчээ. Голдоо саффир чулуутай алмааз чулуугаар чимсэн энэ бөгж 365 мянган фунт стерлингийн үнэ хүрнэ гэж үнэт чулууны мэргэжилтэн Жошуа Жеймс “Экспресс” сонинд ярьсан байна. 12 каратын зуйван саффирийг 18 каратын цагаан алтанд суулгасан гадуур нь 14 алмааз эрдэнийн чулуутай энэ бөгжийг Их Британийн эзэн хааны титмийг хийсэн алт мөнгөн эдлэлийн “Garrard & Co” компанийн урласан болохыг онцолжээ.  Харин түүний хуримын өдөр Кэмбрижийн гүнж уламжлалын дагуу хуримын алтан бөгж хүлээж авсан байна. Лондонгийн алт мөнгөний дархан Варцкийн санаачилснаар  Уэльсийн алтаар хийсэн шижир алтан  хуримын бөгжийг хуримаа хийж байгаа гүнжид бэлэглэдэг энэ уламжлал нь 1923 оноос эхэлсэн гэв. Жошуагийн хэлснээр энэ бөгжийг ханхүү Уильямд сүйгээ тавьсны дараа Их Британийн хатан хаан бэлэглэжээ. Харин гурав дахь бөгжийг ханхүү Уильям тэдний анхны хүү Жоржийг төрсний дараа бэлэглэсэн байна. Мөнхийн амьдралыг билэгдсэн энэ бөгжөөр  хүний амьдрал, харилцаанд онцгой үйл явдал тохиолдсоныг  тэмдэглэдэг аж.

Exit mobile version