Нийгэм

“Чөлөөт бүсийн эрх зүйн актын эмхэтгэл” ном хэвлэгдэн гарлаа

Нийтэлсэн

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас “Чөлөөт бүсийн эрх зүйн актын эмхэтгэл” номыг хэвлэн гаргалаа. Тус эмхэтгэлд Чөлөөт бүсийн тухай хууль, Гааль татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, Чөлөөт бүсийн газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл  сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журам, чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журмууд, Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам, чөлөөт бүсээс зорчигчийн худалдан авсан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалт гэх зэрэг хууль, дүрэм, журмууд багтсан. Тус эмхэтгэл  нь чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэж буй хөрөнгө оруулагч, аж ахуй нэгжүүд, албан байгууллагууд, иргэдэд  гарын авлага болохоор материалуудыг багцлан нэгтгэснээрээ онцлогтой юм.

Мөн энэхүү эмхэтгэл нь Хууль зүйн хүрээлэнгийн номын дэлгүүр, https://www.mplus.mn/ цахим сайтаар худалдаалагдаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл авах бол   88010799 дугаарт холбогдоно уу.

Exit mobile version