Эдийн засаг

БНСУ-ын банк бодлогын хүүгээ түүхэн доод түвшин буюу 0.5 хувь болгон буурууллаа

Нийтэлсэн

БНСУ-ын Төв банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулж, түүхэн доод түвшин буюу 0.5 хувьд хүргэлээ.

Мөн тус банкны тооцоолсноор БНСУ-ын эдийн засаг энэ онд Азийн санхүүгийн хямралаас хойш анх удаа агшихаар байна. Өөрөөр хэлбэл хоёрдугаар сард гаргасан 2.1 хувийн өсөлтийн төсөөллөө (хасах) -0.2 хувь болгон огцом бууруулжээ. Тиймээс цаашид эдийн засгаа дэмжихийн тулд мөнгөний бодлогын уламжлалт бус арга хэрэгслүүдийг ашиглаж магадгүй гэдгээ БНСУ-ын Төв банкны тэргүүн мэдэгдсэн юм.

БНСУ “COVID-19”-ийн тархалтыг хязгаарлахад ахиц гаргасан ч мягмар гарагт халдварын тохиолдол нь сүүлийн хоёр сард байгаагүйгээр огцом өсжээ.

Exit mobile version