Нийгэм

Коронавирусээс сэргийлэх тарилгын төсөлд эхний ээлжийн вакциныг авах зардлыг тусгажээ

Нийтэлсэн

Эрүүл мэдийн дэд сайдаар ахлуулсан ЭМЯ, СЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, ДЭМБ, НҮБ-ийн Хүүхдийн сангийн холбогдох мэргэжилтэнүүдийн бүрэлдэхүүнтэй “Вакцин, биобэлдмэл төлөвлөлт зохицуулалтын хороо”-ны ээлжит хурал боллоо.

Хурлаар дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд хийгдэх сэргийлэх тарилгын 2021 оны төлөвлөгөөний төсөл, төсвийн үндсэн чиглэлийг хэлэлцэн баталж, төсвийн төслийг Сангийн яаманд хүргүүлж батлуулах шийдвэрийг гаргажээ.

Төсөвт коронавирусын эсрэг вакцинаар зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулахад шаардлагатай эхний ээлжийн вакциныг авахад шаардлагатай зардлыг тусган оруулсан байна.

Exit mobile version