Дэлхий
Коронавируст халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй 19 орон үлдэв
Коронавируст халдварын тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн эсвэл дотроо тархсан нь бүртгэгдсэн 216 улс орон /Бүрэн тусгаар тогтноогүй Косовог Серби улстай нэг тоонд оруулсан болно/ байгаа бол нэг ч тохиолдол бүртгэгдээгүй 19 байна.
Халдварын тохиолдол бүртгэгдээгүй орнуудын 10 нь Номхон далайн арлын орнууд бол 7 нь өөрийгөө удирдах нутаг дэвсгэрүүд байгаа юм. Харин Африк, Европ, Америк тивд халдварын тохиолдол бүртгэгдээгүй тусгаар улс үлдээгүй ба Ази тивд Туркменистан, Хойд Солонгос улсуудад халдварын тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн тухай мэдээлэл байхгүй байна.
ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ ОРНУУД:
Нийт 48 тусгаар улстай Ази тивд:
- Хойд Солонгос /25’778’816 хүн амтай/
- Туркменистан /6’031’200 хүн амтай/
Нийт 14 тусгаар улстай Номхон далайн арлын орнууд:
- Соломон арлууд /686’884 хүн амтай/
- Вануату /307’145 хүн амтай/
- Самоа /198’414 хүн амтай/
- Кирибати /119’449 хүн амтай/
- Микронез /115’023 хүн амтай/
- Тонга /105’695 хүн амтай/
- Маршалл арлууд /59’190 хүн амтай/
- Палау /18’094 хүн амтай/
- Тувалу /11’792 хүн амтай/
- Науру /10’824 хүн амтай/
Өөрийгөө удирдах, алслагдсан нутаг дэвсгэрүүд болон хараат орнууд: Нийт 37 орон бий
- Токелау /Номхон далайд байрлах Шинэ Зеландын харьяа арлын орон. 1357 хүн амтай/
- Ниуэ /Номхон далайд байрлах Шинэ Зеландын харьяа арлын орон. 1626 хүн амтай/
- Уоллис ба Футуна /Номхон далайд байрлах Францын харьяа арлын орон. 11’239 хүн амтай/
- Күүк арлууд /Номхон далайд байрлах Шинэ Зеландын харьяа арлын орон. 17’564 хүн амтай/
- Америкийн Самоа /Номхон далайд байрлах АНУ-ын харьяа арлын орон. 55’191 хүн амтай/
- Умард Марианы арлууд /Номхон далайд байрлалтай АНУ-ын харьяа арлын орон. 57’559 хүн амтай/
- Сент Элена /Африк тивд байрлалтай Их Британийн харьяа арлын орон. 6077 хүн амтай/
Коронавируст халдвар өдгөө 5.6 сая хүнд халдварлаж, 352 мянган хүн нас бараад байна.
Эх сурвалж: Worldometers.info