Нийгэм
Танилц: Зургадугаар сард хийх тусгай нислэгийн хуваарь
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ирэх сард нийт найман удаагийн тусгай нислэгээр 2000 иргэнээ авчрахаар болсныг мэдээлсэн.
Тодруулбал, зургадугаар сард нийт найман тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөснийг Гадаад харилцааны яамны консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ. Үүнд:
- Зургадугаар сарын 10-ны өдөр Казакстан (150-170 хүн )
- Зургадугаар сарын 11-нд Токио (250-270 хүн)
- Зургадугаар сарын 15-нд Энэтхэг (160-170 хүн),
- Зургадугаар сарын 17-нд Сөүл (транзит) (250-270 хүн),
- Зургадугаар сарын 18 Сөүл (250-270 хүн)
- Зургадугаар сарын 19-нд Франкфурт (250-270 хүн) руу тус бүр тусгай нислэг үйлдэнэ.
Мөн ирэх сарын 25, 28-ны өдрүүдэд тусгай нислэг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хараахан чиглэл нь тодорхой болоогүй байна. Чиглэл тус бүр 250-270 иргэнийг эх оронд нь авчрах юм.