Covid-19

Д.Нямхүү: Зургаан хүний давтан шинжилгээнээс вирус илэрч, батлагдсан тохиолдол 185 боллоо

Нийтэлсэн

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 улс орон, бүс нутагт коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна. Нийт энэ вирусийн халдвар авсан хүний тоо 6 сая давлаа. Манай хөрш Орос улсад өвчлөл нэмэгджээ. Манай улсад дөрвөн хүн ажиглалтад шинээр орлоо. Мөн 30 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. Өнөөдрийн байдлаар нийт 1,856 хүн ажиглалтын байранд байна. Үүнээс архаг хууч өвчтэй 116 хүнд 29 их эмч, 59 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Коронавирусийн халдвараас сэргийлэх бидний өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг ард иргэдээсээ хүсч байна.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа: АНУ халдварын тохиолдолоор тэргүүлсэн хэвээр байна. Өчигдөр тус улсад халдварын 23 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнчлэн Бразил улсад халдварын тохиолдол маш их байгаагийн улмаас тус улсын зарим эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа аж. Үүнтэй холбогдуулан зарим улс орнууд Бразил руу эм эмнэлгийн тусламж илгээж байгаа аж. Зүүн Өмнөд Азийн орнуудаас Энэтхэг улсад халдварын тохиолдол их хэвээр байна. Мөн Солонгосын Итэвон дүүрэгт цахим худалдааны хүргэлтээс халдвар тархсан тохиолдол ихээр бүртгэгдэж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:Өчигдөр 371 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй. Тусгаарлагдсан хүмүүст давтан шинжилгээ хийхэд коронавирус илэрлээ. Тодруулбал энэ хүн Оросоос ирсэн цэргийн сургуулийн оюутнууд бөгөөд 18 хоногийн дараа вирусийн халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдол 185 боллоо.

Exit mobile version