Улс төр

Та бидний нэр дэвшигчид

Нийтэлсэн

Өнөөдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. 2020 оны УИХ-ын сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл, 121 бие даагч нэр дэвшжээ. МАХН, ИЗНН, МУНН-ын хамтарсан “Та бидний эвсэл”-ээс улс төрд удаан жил нөхөрлөсөн, хамгийн тогтвортой, мөн залуу үеийн төлөөлөл болон 76 хүнээ илгээж байна. Нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллийг хүргэж байна.

“Та бидний эвсэл”-ийг МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр даргалан энэ удаагийн сонгуульд оролцож байна. Түүний хувьд 2009 онд Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвших байсан ч МАНАН бүлэглэлийнхэн “боловсролгүй” гэх үндэслэлээр хассан. 2012 онд зохиомол хэрэг үүсгэж “ ялтай” гэх үндэслэлээр мөн л сонгуульд оролцуулаагүй. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 500 цагдааг дайчлан баривчилж шоронд хорьсон. 2016 оны УИХ-ын сонгуулиар “хүмүүжээгүй” хэмээн дэвшүүлээгүй. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мөн л оруулаагүй. Ийнхүү түүний сонгох сонгогдох эрхийг таван удаа хассан байдаг. Тэгвэл тэрээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшихээ мэдэгдээд байна. СЕХ-ноос нэр дэвшигчийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан ч үндэслэлийг нь хууль бус хэмээн үзэж шүүхийн байгууллагад хандаад байгаа билээ. Тэгэхээр шүүх шударга шийдвэр гаргавал Н.Энхбаяр нэр дэвшинэ.

МАНАН-гаас залхаж, улс төрийн гуравдагч хүчнийг гаргаж ирэх гэсэн нийгмийн хүлээлтэд “Та бидний эвсэл” –ийн тэргүүн Н.Энхбаяр нийгмийнхээ шударга дуу хоолой, зөв чиг хандлага, цогц бодлогыг зангидаж чадах багийг илгээжээ.

“Та бидний эвсэл”-ээс ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МУНН-ын дарга Б.Батболд, цэргийн ухааны доктор, НҮБ-ын энхтайвны шагналт Д.Эрдэнэцогт нарыг дэвшүүлжээ.

Төрийн тэргүүний сонгуульд түүчээлсэн эрхмүүдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшсэн анхны эмэгтэй, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг анх удаа хоёр шаттай болгож, цагаан сонгуулийн давалгааг бий болгож шударгаар ялсан ч МАНАН-д саналаа харамсалтайгаар луйвардуулсан С.Ганбаатар нарыг нэр дэвшүүлсэн байна.

Боловсролын салбарт БОАЖ, БСШУ-ны дэд сайд асан Б.Тулга, Удирдлагын академийн багш, доктор Б.Хэрлэн нарыг, Улс орны эдийн засаг, банк санхүүгийн бодлогыг зангидах З.Шагдарсүрэн, Э.Батушгар, Т.Баярхүү, А.Энхболд нарын эдийн засагчдыг дэвшүүлээд байна.

Мөн хууль, эрхзүйн орчныг зөв чиглэлд оруулах энэ цагийн шударга хуульчдын төлөөлөл хүний эрхийн хуульч, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян, өмгөөлөгч Б.Оюунбилэг, Үндсэн хуулийн эрх зүйч Ё.Бямбатогтох, хуульч эрх зүйч П.Баттөр, хуульч О.Буяннэмэх нарыг илгээжээ.

Нийгмээ соён гэгээрүүлж, шударга ёсны дуу хоолой болсон МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар, “Соён гэгээрүүлэгч” телевизийн захирал, сэтгүүлч Ш.Хишигсүрэн, эрэн сурвалжлах сэтгүүлзүйн судлаач, доктор Ч.Базар, “Зууны мэдээ” сонины тоймч Ч.Үл-Олдох, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Н.Лутбаяр, зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд нарыг дэвшүүллээ.

Мөн “Та бидний эвсэл”-ээс Эх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө тэмцэгч “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Г.Мөнхбаяр, П.Шинжээравдан, Х.Бээжин нарыг нэр дэвшүүлжээ.

Мөн улс төрийн нам, эвслүүдээс эмэгтэйчүүдийн квотод нэр дэвшигчдийг бүрэн дэвшүүлж чадсанаараа “Та бидний эвсэл” онцлог юм. Тус эвслээс 15 эмэгтэйг нэр дэвшүүлсэн юм.

Exit mobile version