Нийгэм

Эрин хороололд гарсан галын улмаас хүн эндэж, бэртээгүй

Нийтэлсэн

Эрин хорооллын орон сууцны 1-12 хүртэлх давхрын цахилгаан шатны утас шатаж, гал гарчээ.

Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр, өнөөдөр 14:30 цагт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрин” хорооллын орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлага иржээ.

Тус газрын аврах хоёр анги шуурхай ажиллан галыг унтрааж, утаажилтын бүсээс 130 иргэнийг гарган угаартахаас хамгаалсан байна. Галын улмаас хүн амиа алдаж, бэртээгүй.

Тус орон сууцны цахилгааны шатны утас 1-12 давхар хүртлээ шатжээ.

Сэрэмжлүүлэг

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон энэ үед хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас зөвлөлөө. Үүнд:

  • Индүүгээ хэрэглэсний дараа салгасан эсэхээ сайтар шалгаарай. Хүүхдээс хол, гар хүрэхгүй, дээрээс унахгүй газар тавь.
  • Буцалсан ус, тос, халуун хоол, халуун савтай хүнсний зүйлүүдийг хүүхэд хүрэхээргүй газар байрлуул. Ялангуяа цахилгаан тогооноос хүүхдийг хол байлга.
  • Хутга, хайч, сахлын хутга, шөвөг зүү, алх сүх гэх мэт хурц үзүүртэй, иртэй зүйлүүдээс хүүхдээ хамгаал. Мөн хадаастай мод хагархай шил ч хүүхдийг гэмтээнэ.
  • Гэрийн нөхцөлд уксус, ацетон, цайруулагч шингэн болон бусад ахуйн чанартай бодисуудыг өдөр тутмын амьдралдаа өргөн хэрэглэдэг. Эдгээр шингэнүүдийн зарим нь устай адилхан өнгөтэй, зарим нь хүүхдийн анхаарлыг татахуйц хурц, тод өнгөтэй байдаг учраас ундаа жүүс гэж андууран ууж залгиснаас хоол боловсруулах эрхтнүүдийг хүндээр гэмтээх аюултай. Иймд эдгээр бодисуудыг хаягжуулж, хүүхдийн нүднээс хол байлгах, хүүхэд гар хүрэх газраас хол байлга, тусгай зориулалтын сав, цоожтой газар байлгах,
  • Ихэнх цахилгааны осол нь буруу холбосон болон ил задгай цахилгааны утаснаас үүсдэг. Мөн цахилгаан хэрэгслүүдийг уснаас хол байлгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Exit mobile version