Бидэнтэй нэгд

Дэлхий

Үймээний улмаас АНУ-ын олон хотод хөл хорио тогтоожээ

Нийтэлсэн

Африк, америк гаралтай  Жорж Флойдын амийг цагдаагийнхан хөнөөсний улмаас дэгдсэн зургаан хоног үргэлжилж байгаа  үймээн самууныг хяналтадаа авах зорилгоор  АНУ-ын 25 гаруй хотод өнгөрсөн долоо хоногийн оройноос хөл хорио тогтоосноо зарласан байна. Одоогоор энэ арга хэмжээг Беверли Хиллс, Лос-Анжелес, Дэнвэр, Миами, Атланта, Чикаго, Луисвилл, Минеаполис, Санта Паул, Рочестер, Цинциннати, Клевеланд, Колумбус, Дайтон, Толедо, Сан Франциско зэрэг хотод авчээ. Эсэргүүцлийн хөдөлгөөн 16 мужид зургаан өдөр үргэлжилж байна гэж бүртгэгдсэний дараа шударга үнэнийг шаардсан болон цагдаагийн хүчирхийллийг эсэргүүцсэн мянга мянган хүн оролцсон жагсаал гудамжинд үргэлжилсээр байгаа юм. Тиймээс 10 гаруй мужийн эрх баригч нар цугласан хүмүүсийг тараах, дээрмийг зогсоох, зөрчилдөөн хурцдахаас сэргийлж үндэсний хамгаалалтын ангийг бэлэн байдалд оруулжээ.

 

Харин урьдчилсан мэдээгээр өнгөрсөн пүрэв гаригт эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр  АНУ-ын 17 мужид  ойролцоогоор 1400 хүнийг  баривчилсан гэж тооцоолж байгаа аж. Энэ жагсаал нь өнгөрсөн долоо хоногийн эхээр Жорж Флойдын амь үрэгдсэн Минесота мужид эхэлсэн ч газар авч АНУ-ыг хамарсан хөдөлгөөн болж хувираад байна. Минеаполис хотын захирагч Жакоб Фрей энэ хөл хориог дээрэм, учруулсан хохирол болон санаатай тавьсан 50 гаруй түймрийн улмаас зарласан гэж  мэдэгджээ. Харин Минесота мужийн захирагч Тим Вальз өнгөрсөн бямба гаригт мужийнхаа үндэсний хамгаалалтын ангиудыг дайчлан хөдөлгөсөн болон 700 цэрэг байгаа Минеаполис хот руу 1000 цэрэг нэмж илгээсэн гэв.

 

Лос Анжелес хотын захирагч Эрик Гарсетти иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд хотод оройны 20:00 цагаас өглөөний 5:00 цаг хүртэл хөл хорио тогтоохыг тушаажээ. Мөн үндэсний хамгаалалтын ангиудыг шөнө тарааж байрлуулсан гэж мэдэгдсэн байна. Цахим ертөнцөд тавьсан зурагнуудад эвдэрсэн болон нэг нь шатаж байгаа эргүүлийн машинуудыг харуулжээ.

 

Цагдаагийнхан эмх журмыг сахиулахын тулд нэмэлт зүйл авчирсан гэж мэдэгдсэнээс гадна  тушаал зааврыг биелүүлээгүй хүмүүсийг баривчилна гэж анхааруулсан байна. Харин цагдаагийнхан  Миннесота мужид  Жорж Флойдын амь насыг хөнөөсний улмаас дэгдсэн үймээн самууныг сурвалжилж байсан олон сэтгүүлчдэд халдсан байна. Тухайлбал, орон нутгийн “Висе телевизийн кино багийнхан болон ОХУ-ын сэтгүүлч Михайл Тургуев энэ үеэр шатахуун түгээх газарт байсан аж.  Жагсаалыг тараасныхаа дараа цагдаагийнхан тэдэнд тэнд үлдээхийг зөвшөөрсөн байна. Сэтгүүлчид, шатахуун түгээх газрын эзэн болон бусад хүн цагдаагийнханд энэ бүс нутаг дахь байгууламжийг  ажиглахад тусалж байсан аж. Гэвч гэнэт машин дүүрэн цагдаа нар ирж резинэн сумаар буудаж эхэлжээ.

 

Тэд хувийн шатахуун түгээх газар,  хүмүүс энэ газрыг хамгаалж байгаа болон сэтгүүлчид байгааг сонсоод буудахаа больсон ч тэдэн рүү буугаа чиглүүлэн шатахуун түгээх газрын хашаанд орохыг шаардсан байна. Цагдаагийнхан Жорж Флойдын амь насыг хөнөөснийг эсэргүүцсэн зургаан өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын дараа жагсагчид  Цагаан ордонтой ойрхон байдаг түүхэн сүм Сан Хуаныг шатаажээ. Өмнөх өдрүүдтэй адилхан цагдаагийнхан болон жагсагчдын хооронд хүчтэй мөргөлдөөн болсон байна.

 

Энэ хэрэг өнгөрсөн бямба гаригийн шөнө сүм дээр графит зураг зурж, эвдэн сүйтгэсний дараа сүмийн ректор Роб Фишер өчигдөр сүмийг хамгаалж бэхэлсэн, үнэт зүйлсийг өөр газар нүүлгэн шилжүүлсэн гэж мэдэгдсэний дараа болжээ. Тэрээр “ Сүмийн хамгийн үнэтэй эд зүйлсийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийсэн” гэж хэвлэлийнхэнд  ярьсан байна. Хэвлэлд бичсэнээр ерөнхийлөгчийн ордны ойролцоо газарт олон түймэр гарсан гэж бүртгэгдсэн аж.

CGTN мэдээ3 цаг өмнө

“2025 оны хаврын баярын гала тоглолт”-ын анхны бэлтгэл болов 

Нийгэм4 цаг өмнө

2025 оны цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Нийгэм4 цаг өмнө

Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлнэ

Дэлхий4 цаг өмнө

Жэжү Эйр хөлгийн ослын газарт эрэн хайх ажиллагааг ЗОГСООЛОО

Нийгэм4 цаг өмнө

И-Монголиа аппликэйшнээр ЭМД-ын шимтгэлээ төлөх боломжтой

Дэлхий4 өдөр өмнө

Сирийн хамгийн том нефтийн үйлдвэр зогсолтод оржээ

Улс төр4 өдөр өмнө

Төрийн ордонд ажлын хэсэг хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

Ажлаас чөлөөлөгдсөн албан тушаалтанд цалин олгож байсан хэрэг шүүхэд шилжлээ

Нийгэм4 өдөр өмнө

Автомашины татвар, зам ашигласны төлбөрүүд НЭМЭГДЛЭЭ

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин шинэ оны мэндчилгээндээ “ард иргэдийн аз жаргал”, “их гүрний хариуцлага”-ыг онцлов

CGTN мэдээ6 өдөр өмнө

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2025 оны шинэ оны мэндчилгээ

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Малайзын ерөнхий сайд ХТРТ-д тусгай ярилцлага өглөө

Эдийн засаг2 долоо хоног өмнө

Дрон туршилтын бүс байгуулна

Улс төр2 долоо хоног өмнө

Ц.Туваан: Хил дамнасан төмөр зам тавьснаар нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ

Улс төр2 долоо хоног өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Дэлхий3 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий12 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм3 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Улс төр2 долоо хоног өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд2 долоо хоног өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм2 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм3 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент7 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент7 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент7 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг7 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр7 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр7 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр7 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий8 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий8 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий8 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав