Боловсрол

Их, дээд сургуулийн хичээлийг цахимаар явуулах зохицуулалт хийнэ

Нийтэлсэн

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цэцэрлэг, сургуулийн болон олон нийтийг хамруулсан үйл ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоосон.

Энэ хугацаанд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн сурагчдад ирэх Даваа гаргаас эхлэн телевизээр хичээл заах хуваарийг гаргаад байгаа билээ.

Харин их, дээд сургуулийн сургалтын ажиллагааг хэрхэн зохицуулах талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Их, дээд сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон хугацаанд хичээлийг цахимаар хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хийж багш, оюутан, суралцагчийн оролцоог бүрэн хангах, хичээл, практикийн дадлагыг цуцлах, өвлийн амралтаараа гэртээ харьсан хөдөө орон нутгийн болон гадаадын оюутан, шинээр элсэгч, урьсан гадаад багш нарыг хорио, хөдөлгөөний хязгаарлалт дуусах хүртэл хугацаанд сургууль, дотуур байрандаа ирэх шаардлагагүй талаар зөвлөмж, мэдээлэл өгсөн.

Түүнчлэн гэртээ харихгүй дотуур байрандаа үлдсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч, хариуцлагатай жижүүр гаргаж ажиллуулах, хяналт тавих талаар чиглэл, зөвлөмжийг их, дээд сургууль, коллежийн удирдлага, холбоодод хүргүүллээ” гэсэн мэдээллийг өнөөдөр өгсөн юм.

Exit mobile version