Covid-19

ХӨСҮТ: 374 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Нийтэлсэн

ЭМЯ-наас коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны  ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  “Дэлхийн 216 оронд коронавирус бүртгэгдэж, 6.4 сая хүн өвчилж, 381 мянган хүн халдвараар нас барсан байна.  Энэ өвчний улмаас эмнэлэгт 3 сая хүн хэвтэн эмчлэгдэж байгаа бол 2.9 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Сүүлийн 24 цагт 108 мянган хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн нас баржээ. Өвчлөлийг өмнөх өдрийнхтэй харьцуулвал8 өвчлөл 9000, нас баралт 1500 гаруй хүнээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

ОХУ-д 24 цагийн дотор 8000 гаруй хүн шинээр халдвар авсан.  Эрхүү, Буриад, Тува, Читад  өмнөх өдрийнхөөс 28-210 тохиолдол нэмэгдэж8 өвчлөлийн эрч, тархалт буурахгүй байна. Иймд Хөвсгөл, Сэлэнгэ, Увс зэрэг хил орчмын аймгийн иргэд урьдчилан сэргийлэлтээ чангатгаж,  хилийн бүс нутгаар аялахгүй, зорчихгүй байхыг анхааруулж байна.

Манай улсад коронавирусийн халдварын 185 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн нь батлагдсан. Үүнээс 44 хүн эдгэрч8 дараагийн шатны тандалт судалгааны тусгаарлалтад шилжсэн. ХӨСҮТ-д 141 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өчигдрийн хувьд 20 хүн шинээр ажиглалтад орж, 1 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 1812 хүн тусгаарлах байранд байна.

Төмөр замын эмч нар  орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд ажилласан. 5000 иргэнд тандалт судалгааг хийхэд коронавирусын сэжигтэй тохиолдол илрээгүй. 24 цагийн хугацаанд 119 утсанд 178 дуудлага ирсний дийлэнхи нь вирусийн урьчилан сэргийлэлт, эмнэлзүйн талаар зөвлөмж мэдээлэл авахаар ханджээ.

Иргэд амны хаалт зүүхгүй байгаа талаар гомдол маш ихээр ирж байна. Тиймээс иргэд амны хаалт зүүж, бээлий өмсөж, сонор сэрэмжээ алдахгүй байхыг сануулж байна” хэмээлээ.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны зургадугаар сарын 2-нд ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймагт салбар лабораторид 374 хүний шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй, бүгд сөрөг гарсан. Тандалтын зорилгоор 8 хүнээс шинжилгээ авсан. ХӨСҮТ-д тусгаарласан 8 хүнээс давтан шинжилгээ, зэвсэгт хүчний үүргийн онгоцоор ирсэн 120 зорчигч, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 209, мөн Орхон, Дархан-уул аймагт тусгаарлагдсан иргэдээс вирус илрээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 29 жолоочийн шинжилгээгээр коронавирусын халдвар илрээгүй.

Одоо  178 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.  141  хүн эмчилгээнд, бусад нь ажиглалтад байна. Нийт 185 батлагдсан тохиолдлоос эдгэрсэн хүмүүс сувилал болон гэрийн тусгаарлалтад шилжсэн. Эдгэрсэн  44 хүний 16 нь сувилалд, 15 нь гэрийн тусгаарлалтад байгаа бол 13 хүний ажиглалтын хугацаа дууссан. Эмчлүүлэгчдээс 118 хүн хөнгөн, 23 хүн хүндэвтэр байна. 5-65 насны хүмүүс коронавирусийн халдвар авсан. Дундаж нас нь 24.2 байна. Өвчлөгсдийн 65 хувь нь эрэгтэй, 34 хувь нь эмэгтэй байна.

Германы Росферм бүрэн автомат анализатораар хүний сийвэн дэхь саарс, коронавирусийн эсрэг биеийг илрүүлэх 99.8 хувийн өвөрмөц, 100 хувийн мэдрэг чанар бүхий оношлуурыг гаргасан. ХӨСҮТ-ийн хепатит интервирусийн лабораторын тоног төхөөрөмжинд  уг оношлуурыг ашиглан шинжилгээ хийх бэлтгэл ажил дууслаа. Үүгээр хүн амын дунд коронавирусийн халдварын тархалт, дархлал тогтоц, дархлааны хариу урвалыг шинжлэх боломжтой болж байгаа юм. Ийнхүү Ковид-19ийн оношлогооны 3 дахь лабортари ХӨСҮТ-д ажиллахаар боллоо” хэмээв.

Exit mobile version