Бидэнтэй нэгд

Улс төр

Масктай сонгууль, маапаантай наадам

Нийтэлсэн

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

 

Коронавирус гэдэг цар тахал манай дэлхийн 216 оронд тархаж олон мянган иргэний амь насыг авч одлоо. Одоо хоёр, гуравдугаар давалгаа нь  эхэлсэн ч юм уу, эхлэх гэж байгаа ч юм уу, түгшүүрийн дохио дэгдээд л байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Монгол Улс онцгой эрсдэлийн бүсэд байгаа шүү” гэж удаа дараа анхаарууллаа. Эх орон, гал голомтоо сахиж үлдсэн хэдэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн, хөхүүл, олон хүүхэдтэй эхчүүд айхаас өөр юмгүй, бараг л хагас жил хөл хорионд суулаа. Зарим нь сарсгар вирус, сарьсан багваахай зүүдэлж босч давхидаг, нэг хэсэг нь зурагтаа нээхээс айдаг, гар нь чичирдэг болсон гэнэ. Гадаадын нэг эрдэмтэн “Ковид-19” цар тахалын хоёр, гуравдугаар давалгаа нь мэдрэлийн өвчний онц аюултай вирусаар үүсгэгдэнэ” гэсэн байна билээ. Юутай ч монголчууд аюулт өвчний өмнө чичирч байгаа нь туйлын үнэн. Тэгэхэд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газар нь “Сонгууль явуулна”, “Наадам хийж наргина”л гээд байгаа. Гадаадын “аюултай голомт” хаана байна, тэндээс эрүүл өвчтэй  хүмүүсээ хамж, чихэж авчираад Монголыг цар тахлын голомт болгон, бидний ядуусаа “цөөлж” болно оо. Цаашид энэ өвчин удаан хугацаагаар дэлгэрч Монгол Улсыг хүн ам, эдийн засагтай нь сүйрүүлбэл яах юм. Хэн хариуцлагыг нь хүлээх юм бэ.

Улс орон даяар долдугаар сарын 1 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихсан. Энэ чинь тусгай хууль журмаар зохицуулагддаг хатуу хариуцлагатай арга хэмжээ. Онцын хэрэггүй бол гэрээс гарч болохгүй, дөрвөөс дээш хүн цугларч болохгүй, хоёр хүний хоорондын зай 1.5-2 метр байна. Гарч орохдоо гараа савантай усаар угаана. Маск тогтмол зүүнэ. Гудамжинд маск зүүгээгүй яваа хүнийг хэдэн зуу, мянган төгрөгөөр торгоно гэхчлэн өдөр болгон бидэнд ухуулж байгаа.

Тэгтэл энэ хатуу хууль бидэнд үйлчлээд дээдсийн хүрээлэлд үйлчилдэггүй. Бүр болиод сонгууль явуулах гэнэ. Наадам гэж сүртэй юм болох нь. Би өдий насыг наслахдаа ийм аймшигтай нөхцөлд, нүүр нүүрээ харахгүй битүү масктай, гар барихгүй тохойгоороо нудралцсан, сонгогч сонгогдогчид уулзаад илэн далангүй ярилцчихаж болдоггүй хачин сонгууль үзээгүй юмсан. Х.Баттулга, Г.Занданшатар,У.Хүрэлсүх гурвын нүүрэнд л үзэх юм байх. Арга чаргатай, их мөнгөтэй хүмүүсийн сонгуулийн сурталчилгаа аль эрт хэдэн сарын өмнө “Тайлан” нэртэй эхэлсэн. МАНАН-гийнхны сурталчилгаа л даа. Ядаж байхад яасан түвэгтэй гээ. Байнга л үүд хаалга онголзуулж “Тайлан” сэтгүүл, сонгуулийн сонин, календарь гэх мэтийн зүйлээр булсан. Тэгэхэд бусад намынхан, хувиараа нэр дэвшигчид одоо хүртэл чимээгүй, СЕХ-нд “Чөдөрлөгдчихөөд” байж байгаа. Өвчин зовлон далимдуулаад заавал сонгууль явуулах гэж эрх баригчдын үхэн хатан зүтгээд байгаагийн цаана хэдэн гол зорилго байгаа гэнэ.

1.       Чөлөөт сурталчилгааг хориглон залуучуудыг олон нийтэд таниулахгүй. Зөвхөн өөрсдийнхөө хэдэн хуучин “архаг”-уудыг гаргаж ирэх бодлого юм байна. Шинэ залуу хүмүүсийн зүсийг танихгүй, нэрийг нь мэдэхгүй учир өнөөх л орой болгон зурагтаар гарч, сошиал системийг эзэгнэж байдаг Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Д.Тогтохсүрэн, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Э.Бат-Үүл нарыг дугуйлуулах юм байх. Манайхан ч “танихгүй бурханаас, таньдаг чөтгөр” нь гээд өнөө хэдийгээ л дугуйлах байх.

2. АНУ-аас нэг бүр нь 2000 гаруй ам.долларын үнэтэй 250 хар машин авч байгаа гэсэн. Бүх хэсгийн саналыг өнөөх “луйврын” хар машинаар тоолно. Энэ машинд ямар ч программ суулгахад өөрсөддөө ашигтай тоолуулчихаж болдогийг саяхан АНУ-ын Ардчилсан намын сунгаанд саналыг хар машинаар тоолж ямар будлиан үүсгэснээс харж болно. Тэнд  тар нь танигдаад “хог дээр хаягдсан” 250 хар машиныг өндөр үнээр авчирч эрх баригчид сонгуульдаа ашиглах нь. Уг нь Энэтхэгт хэдэн зуун сая хүний саналыг гараар тоолж болоод байхад манай хоёр сая хүрэхгүй сонгогчийн саналыг гараар тоолчихож болно шүү дээ. Энэ нөхдийн, сонгуулийг хойшлуулахгүй цар тахал дундуур зүтгүүлээд байгаагийн гол зорилго нь хар машиндаа найдсаных.

3. Сонгуульд асар их мөнгө төсөвлөсөн. Тэр төсөв хөрөнгөний чинь цаана хэнд хэдэн сая, тэрбумыг хүртээх вэ гэсэн маш нарийн тооцоо байгаа юм. Өнөөх ядарсан аж ахуйн нэгж, ард түмнээсээ харамлаад байгаа их мөнгө чинь тэнд л нууц дараатай байгаа. Сонгуулийн зардлыг нэмээд л байгаа шүү дээ. Тэд их мөнгөө яаралтай “хувааж авах” хэрэг гарсан байж болно. Зөвхөн ариутгалын зардал гэхэд л бараг гурван тэрбумыг зарна.

4. Өвчин зовлон намжсан хойно, намрын налгар цагт орон нутгийн сонгуультайгаа хамтруулаад явуулчихвал аль аль талдаа ашигтай л даа. Ядаж л айдас хүйдэсгүй, нүүр нүүрээ харж байгаад хэн хэнийгээ таньж мэдээд сонгож, сонгогдоё л доо. Хэдхэн хүн хувийн ашиг сонирхлын үүднээс цар тахлаар далимдуулан “төр засгийн эрхийг булааж авахаар” улайран зүтгэж байгааг олон түмэн зөвшөөрөхгүй байна.

5. Ямар муухай ялгаварлан гадуурхана вэ. Монгол  Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Баянгол дүүргийн тойрогт нэр дэвшсэнийг хуйвалдаанаар хасчихлаа. Уул нь манай энэ тойрогт Ардын намыг дэмжинэ гэсэн санаа бодол давамгайлж байсан юм. Н.Энхбаярыг хассанаас хойш “Тэгвэл Н.Энхбаярын нам, түүний удирдсан “Та бидний эвсэл”-ийн гурван хүнийг л дугуйлна гэсэн яриа чих дэлсэх боллоо. Магадгүй орон даяар ийм давалгаа  үүсэхийг ч байг гэх газаргүй. Монголчууд чинь их онцлог сэтгэхүйтэй ард түмэн шүү дээ. Гүтгүүлж, доромжлуулж байгаа хүнийг битүүхэндээ дэмжчихдэг”

6. Улсын Их Хурлын сонгууль хэзээ нэг цагт болж л таарна. Ард түмэн минь их л болгоомжтой хандаарай даа. Өнөөх та бидний татварын мөнгийг тэрбум тэрбумаар зооглочихсон, эх орноосоо урваж, газар нутгаа гадаадынханд бараг л үнэгүй шахам өгчихөөд шалгагдаж байгаа сэжигтэн, яллагдагчаар татагдчихаад байгаа олон арван хүн энэ сонгуульд өрсөлдөж байгаа. Тэд ямар ч үнээр хамаагүй УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэсэн “окопонд” орж авах л гэж зүтгэж байна. Түүнд цэг тавихаа мартуузай.

Эрх баригчид “Наадам хийнэ” гээд шийдвэр гаргачихлаа. Үзэгчгүй наадмыг энэ эрхэм дээдсийн үед л үзэх юм байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд 512 бөх барилдана. Тэдний засуул, хөлийн цэц, багш дасгалжуулагч гээд хэдэн зуун хүн оролцоно. Сур, шагайн харваануудад мөн л хэдэн зуун хүн оролцоно. Тэд өдөржин уралдаж, барилдахад мэдээж хоол ундны газар ажиллаж таарна. Өнөөх, дөрвөөс дээш хүн цугларч, бөөгнөрч болохгүй гэсэн хуулийг чинь 4000 хүн эвдэх нь байна шүү дээ. Бид яахав ээ, гэр гэрээсээ үзчихэж болж байна. Энэ өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хорионы үеэр чинь тийм олон хүн цугларч, бөөгнөрч болдог юм уу. Тэгэх мөртлөө нүцгэн зууралдаад шүү. Японы сүмогийн тэр цөөхөн бөхөөс зургаа нь коронавирусын халдвар авч, хорин хэдтэй залуу нас барсан байна билээ. Тэгэхэд манайхан 512 нүцгэн хүн ноцолдуулчихаад юу бодож суух вэ.

Хүй долоон худаг, бүр аюултай. Үзэгчгүй наадах юм гэнэлэй. Гэхдээ л тэнд чинь зургаан насны бараг 2000 шахам хурдан хүлэг цуглана. Бүгд хүүхэдтэй. Олон зуун уяач, хүүхдүүд энд цуглана даа. Гараа бариан дээр бүгд цуглана, бөөгнөрнө. Уралдах морийг 1.5-2 метрийн зайтай уралд гэж болохгүй биз дээ. Тэр болгоныг хүүхэд л унана. Өнөөх коронавирус, цар тахал, хатуу хорио цээр чинь тэдэнд хамаагүй юу. Эрхэм дээдэс “Өндөржүүлсэн бэлэн байдал чинь зургадугаар сарын 30 хүртэл, наадам чинь долдугаар сард” гэж миний амыг таглах байх л даа.

Та нар Монголд бараг өдөр болгон, зарим өдөр 55-аар нэмэгдсээр 185 болчихоод байгаа цар тахалын тохиолдлыг харахгүй байна гэж үү. Энэ чинь гуравхан сая хүнтэй Монголд бол аймшгийн дээд аймшиг ДЭМБ-аас бараг өдөр бүр Монгол Улс онцгой эрсдэлтэй улсын нэг” гэж сануулаад байгааг сонсохгүй байна гэж үү.

Би эрсдэлтэй таван нөхцөлд байгаа иргэдээ гадаад орнуудаас авчирахыг бүрэн дэмжиж байгаа. Гэтэл тэр хүмүүсээ авчирахгүй, танил тал хамаатан садан, үр хүүхдүүдийг нь зөөгөөд байхаар сэтгэл тэвчихгүй байна. Хойд хилээр цэргийн сургуулийн оюутнуудыг авчирахдаа ямар ч судалгаа шинжилгээгүй, өвчтэй, өвчингүйг нь холиод чихчихсэн байна билээ. Тэр бүхнийг яг үнэнээр нь баримт сэлтээр нь бичсэн Н.Алтанхундага эмчийг яаж буруутгав даа. Энэ эрх баригчид чинь, үнэнээс үхтлээ айж байна. Ганцхан хоногт цар тахлын 55 тохиолдол бүртгэгдэж, одоо хүртэл хамт ачигдсан хүмүүсээс нь өвчин илэрсээр л байна. Багтаж шингэхгүй унаанд хүүхдүүдээ өвчтэй, өвчингүйг холиод чихчихээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Цагаанхүү тэнд өөрөө гардан хариуцаад ажиллаж байсан гэсэн. Тийм хариуцлагагүй хүнийг тэр дор нь ажлаас халж, эрүүгийн хариуцлагад татан “өвчин тахлыг зориуд халдаасан, тараасан” гэдэг зүйл ангиар яллах хэрэгтэй байсан биш үү.

Коронавирус гэдэг аюулт тахал чинь нэг л хүрээгээ тэлбэл хуурай өвсөнд тавьсан гал шиг дийлдэхгүй болдог эд байна. Би юуны учир энэ өвчний талаар үнэнийг бичээд, ад үзэгдээд байна гэвэл Монголд маань тэр дундаа Улаанбаатарт минь энэ аюулт тахал дэгдэж, ядарсан ард түмнийг сүйрүүлэх вий гэсэндээ л бичээд, яриад байгаа юм. Сошиалд намайг элдвээр л доромжилж зүхсэн байна билээ. Би чинь тэр байтугай доромжлол дарамтыг давж туулсан хүн шүү дээ. Харин муулуулж, дарамтлуулж байвал бие хөнгөн, сайхан байдаг юм. Тиймээс намайг сайн “балбаад” өгөөрэй. Ганц хоёр нас нэмэгдэж юуны магад.

Д.Сарангэрэл сайдтай эрүүл мэндийн салбарынхан, тэр дундаа Д.Нямхүү даргатай Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн, гамшгаас хамгаалах газрынхан, цагдаа, хил гааль, мэргэжлийн хяналт, иргэний нисэхийнхэн, сэтгүүлч, олон хүн “галын шугаман” дээр баатарлагаар тэмцэж байна. Төр, засаг маань тэдний амь хайргүй зүтгэж байгаа гавьяа зүтгэлийг даанч дутуу үнэлэх юм даа. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалинг 30 хувь нэмлээ гэнэ. Тэрбум тэрбумаар нь идэж завшиж байгаа хүмүүсийн дэргэд бол өчүүхэн юм даа.  Бас орон сууц олгох талаар судалж байгаа гэнэ. Худлаа шүү дээ, судлаад байх юу байгаа юм. Өгье гэж байгаа бол энэ хотоор дүүрэн ашиглагдаагүй цоожтой хэвтэж байгаа орон сууцнаас хэдийг ч өгчихсөн бэлэн байна. Засгийн газрынхан нь худлаа хэлж заваараад байх юм. Засгийн газрын гишүүн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан яаж булайгаа чирэв дээ. Сонгуульд өөрөө өрсөлдөх болохоороо малчдын ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэчихээд өрсөлдөхөө болихоороо “худлаа хэлсэн юм аа, уучлал гуйя” гэж байдаг Засгийн газрын гишүүн байдаг юм уу. Тавдугаар сарын 1-нээс олгоно гэсэн 1072 хувьцааны ногдол ашиг хаана явна. Бүгд худлаа. Коронавирус дарагдсан хойно “байр өгөхөө больсон, молиго” гэж магадгүй л юм. Дан худлаа хэлсэн Засгийн газартаа олон түмний итгэх итгэл алдагдлаа шүү дээ. Эрх баригчдын тархинд масктай сонгууль, маапаантай наадам хоёр л уяатай явна. Болгоотугай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.4  ПҮРЭВ № 110 (6335)

CGTN мэдээ35 минут өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ3 цаг өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ20 цаг өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр1 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр1 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент1 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий1 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм1 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр1 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ3 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий4 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр4 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм4 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн