Дэлхий

Венесуэл коронавирустай тэмцэх гэрээ байгууллаа

Нийтэлсэн

Венесуэлийн Засгийн газар, сөрөг хүчнийхэн  коронавирусын хямралтай хамтран тэмцэх гэрээ байгуулсан байна. Энэ оронд коронавирусын  халдвар авсан 1818 хүнээс 156 нь нас барсан тохиолдол бүртгэгдээд байна гэж Венесуэлийн Харилцаа холбоо, мэдээллийн дэд сайд  Хорхе Родригес мэдээлжээ. Тэрээр “Гэрээг  хүмүүсийн амийг аврах, эрүүл мэндийг хамгаалах, өвчний тархалтыг бууруулахын тулд  нийтийн  болон хувийн бүх байгууллага шаардлагатай тохиолдолд нэмэлт арга хэмжээ авч ажиллана” гэв.  Мөн Венесуэлийн иргэдэд  зарим хүмүүнлэгийн байгууллагын ажилд оролцох, энэ гэрээг өргөжүүлэхийг уриалжээ. Коронавирустай тэмцэх ажиллагааг бэхжүүлэхийн тулд талууд Пан америкийн эрүүл мэндийн байгууллагын тусламжтайгаар  халдварт өвчний улмаас үүссэн эрүүл мэндийн салбарын хүчин чадлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах аргыг хайж хамтран ажиллаж байна гэв. Түүнээс гадна  коронавирусын  нөхцөл байдлыг тэнцвэржүүлэх талаар хийсэн мэдэгдлийнхээ үеэр Николас Мадурогийн Засгийн газар  Венесуэлийн  парламентын  бүх сөрөг хүчний тэргүүнтэй гэрээ байгуулсан болохыг онцолжээ. Хорхе Родригес энэ гэрээг Эрүүл мэндийн сайд Карлос Алварадо,  Венесуэлийн  халдвар судлалын нийгэмлэгийн доктор Хулио Кастро, сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо нар баталсан гэв. Манай Засгийн газар, сөрөг хүчнийхний хооронд байгуулсан хэлэлцээрт  Венесуэлийн Пан Америкийн эрүүл мэндийн байгууллагыг  хариуцсан Герардо де Косио  оролцож, шалгаж байгаа аж. Хорхе Родригес “Бид гарын үсэг зурсан  гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлнэ.  Мөн чадах бүхнээ хийнэ. Тодруулбал, ерөнхийлөгч Николас Мадуро болон манай Засгийн газар коронавирустай тэмцэх тэмцлийг бэхжүүлэхийн тулд бүхнийг хийнэ. Бид үүнийг хийнэ гэдэгт та нар эргэлзэх хэрэггүй” гэв.

Exit mobile version