Бидэнтэй нэгд

Улс төр

Эрүүл мэндийн мэдлэггүй хүмүүс өвчинд өртөмтгий байдаг

Нийтэлсэн

Дэлхий хөгжиж, нийгэм өөрчлөгдөхийн хэрээр бид шинэ зүйлд суралцах, өөрт хэрэг болох, хор болох бүх л зүйлсийн тухай ядаж анхны ойлголттой болох хэрэгцээ, шаардлага зайлшгүй тулгардаг. Орчин үед өвөө, эмээ нар хүртэл утасны цаанаас камердаж, фэйсбүүкээс хэрэгтэй мэдээллээ гүйлгээд харчихдаг болсон байна. Энэ бүхэн та бидний шинэ мэдлэг юм. Тэгвэл бид яагаад эрүүл мэндийн мэдлэг, боловсролтой байх ёстой вэ.

Дэлхий дахин 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө баталчихаад, үүндээ улс орноороо, олон нийтээрээ эрүүл байх зорилго, зорилтыг дэвшүүлээд байна. Харин бидэнд эрүүл мэндийн суурь мэдлэг хэр байна вэ.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН СУУРЬ МЭДЛЭГ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?

 

Хүн өөрийгөө өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн мэргэжилтэнтэй харилцах, мэдээлэл, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн шийдвэр гаргахад эрүүл мэндийн суурь боловсролтой байх нь хамгаас чухал юм. Европын найман оронд эрүүл мэндийн суурь боловсролын талаар судалгаа хийхэд германчуудын 29, австричуудын 51,  болгарчуудын 61 хувь нь эрүүл мэндийн суурь боловсрол муу эсвэл хангалтгүй гэсэн байна. Судалгаанд оролцогчдын 49 хувь нь эрүүл мэндийн ухуулга, сурталчилгааны материалыг ойлгоход бэрхшээлтэй гэж хариулжээ. Тэгвэл “Эрүүл мэндийн суурь мэдлэг багатай хүмүүс яаралтай тусламжийн тэргээр өвчин нь хүндэрсэн хойно эмнэлэгт ирдэг. Энэ нь ихэнхдээ эмнэлэгт хэвтэх хугацааг уртасгадаг, өгөгдсөн эмчилгээг дагадаггүй. Нас барах эрсдэл өндөр байдаг” гэдгийг эмч нар хэлж байна.

 

ТА ЭМИЙН ЗААВРЫГ ХАРААД ОЙЛГОДОГ УУ?

 

Эмнэлэгт очиход энэ эмийг та өдрийн хоёроор уугаарай гэвэл та хэрхэн уух вэ. 12 цагийн зайтай хоёр удаа уух уу. Өглөө эсвэл өдөр хоёуланг нь давхарлаад уух уу. Та эмийн заавар, гаж нөлөөг нь уншаад бүрэн ойлгодог уу. Судалгаанаас үзэхэд эдгээр асуултад үйлчлүүлэгчдийн 40 хувь нь “Эмчийн өгсөн зааврыг ойлгодоггүй буюу дутуу ойлгодог” гэжээ. Мөн эмч нар хүүхдийн  шингэн эм уух тунг хэтрүүлэн өгөх хандлагатай байдаг гэжээ. АНУ-д гэрээс гадуурх эмчилгээг буруу хийснээс үүдэлтэйгээр найман минут тутам нэг хүүхэд бүртгэгддэг. Урьдчилан сэргийлж болох шалтгааны 70 хувь  нь эцэг эхчүүд эмийн тун, цагийг тохируулж чадаагүйгээс үүсдэг байна. Эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хандаж буй хүүхдүүдийн аав ээжүүдийн гуравны нэг нь эрүүл мэндийн суурь мэдлэггүй байдаг гэж хариулсан байна.

 

ӨВЧНӨӨ ХҮНДРҮҮЛЭХ НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛТОЙ ХОЛБООТОЙ

 

Японд 3-6 насны 277 хүүхэд болон эцэг эхчүүдийг судлахад жингийн илүүдэлтэй хүүхдийн тоо эрүүл мэндийн суурь мэдлэг хангалтгүй эцэг эхчүүдийн бүлэгт 20.3 хувиар  илүү байжээ. Таргалалт нь чихрийн шижин, зүрх судасны өвчин, хавдрын гол эрсдэлт хүчин зүйлийн нэг юм. Эцэг эхчүүдийн эрүүл мэндийн суурь боловсролгүй байдал нь хүүхдийн өвчлөл, хүүхдийн өвчнийг хүндрүүлэхэд шууд нөлөөтэй гэдгийг эмч нар тайлбарлаж байна.

Тиймээс энэ удаа  бид “Эрүүл мэндийн мэдлэг, боловсрол гэж юуг хэлэх вэ. Монголчуудын эрүүл мэндийн боловсрол хэр байна вэ. “COVID-19” вирусын үед монголчууд эрүүл мэндээ сайн хамгаалж чадаж байна уу” гэсэн асуултыг эмч, мэргэжилтнүүдээс асуусан юм.

 

Монголчуудын эрүүл мэндийн боловсрол хэр байна вэ?

 

АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Ж.Цолмон: ЭРҮҮЛ МЭНД БҮХ ТАЛААРАА САЙН САЙХАН БАЙХЫН ЦОГЦ НЭГДЭЛ

-Эрүүл байна гэдэг өнөөдөр өвдөх өвчингүй байхыг хэлдэггүй. Эрүүл мэнд бол хүн хөдөлмөрийн өндөр бүтээл гаргах чадвартай, амьдрал буюу аж байдал нь хүрэлцээтэй, сэтгэл санааны амгалан тайван, сайн сайхан байхын чухал хэрэгцээ юм. ДЭМБ “Эрүүл мэнд гэдэг зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхын цогц бүрдэл мөн” гэж томъёолсон байдаг. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн асуудлыг зөвхөн бие бялдрын хувьд эрүүл, өвчин эмгэггүй байхаас илүү өргөн хүрээнд цогцоор нь авч үздэг. Олон улсын түвшинд хийсэн нэгэн судалгаагаар, хүний эрүүл мэндийг нөхцөлдүүлдэг хүчин зүйлсийг эерэг болон сөрөг аль ч утгаар нь 100 хувь гэж үзвэл гадаад орчны хүчин зүйлс 20-25, удамшлын буюу дотоод хүчин зүйлс 20-25,  эрүүлийг хамгаалахын буюу эмнэлэгийн хүчин зүйл 10-15 хувь, үлдсэн 50 орчим хувь нь тухайн хүний зан үйл, амьдралын хэв маягаас хамаарна. Хэрэв бид хичээвэл 85 хувь өөрсдийгөө эрүүл байлгах боломж бидний гарт байна гэсэн үг юм. Иймд эрүүл мэндийн боловсрол зайлшгүй шаардлагатай.

Эрүүл мэндийн боловсрол нь иргэдэд орчны эрүүл мэнд, биеийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд, сэтгэл, оюун санаа, бие бялдрын эрүүл мэндийн мэдлэгийг олгож, хувь хүмүүст эрүүл мэндээ хэрхэн дэмжих, хадгалах, засах арга барилд сурах зарчмыг насан туршид нь суулгаж өгдөг боловсрол юм.

ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн тархвар судлаач эмч С.Өлзийжаргал:ЭМЧ НАРЫН ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЛИЙГ АМЬДРАЛДАА ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ

-Хүн амын эрүүл мэндийн боловсролыг өргөн хүрээнд ярих асуудал юм. Яагаад гэвэл эрүүл мэндийн байгууллагуудаас хүн амд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгаа, зөвлөгөө мэдээллийг бүхий л чиглэлээр тогтмол зохион байгуулж явуулдаг. Энэ зөвлөгөө мэдээллийг амьдралдаа хэрэгжүүлэн хэвшүүлж дадал болгох тал дээр  учир дутагдалтай байдаг. Энэ өвчлөл гарахаас өмнө томуу, томуу төст өвчин болон амьсгалын замын өвчлөл, утаанаас сэргийлж амны хаалт тогтмол зүүж, гарын ариун цэврийг сахих талаар сурталчилгаа зөвлөмжийг тогтмол явуулж байхад хүн бүр хэрэгжүүлдэггүй байсан. Харин өвчлөл гарсантай холбоотойгоор хүн бүр өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ  хамгаалахын тулд эрүүл мэндийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмж зөвлөгөөг биелүүлж амны хаалтыг тогмол зүүж, гарын ариун цэврийг сахидаг болж байна. Халдварт өвчнүүд нь ихэвчлэн  агаар дуслын замаар буюу амьсгалаар, ахуйн хавьтлын замаар, хоол боловсруулах замаар  дамжин халдварладаг. Иймээс  коронавирусын халдвараас сэргийлэхийн тулд хэрэгжүүлж байгаа  гарын ариун цэврийг сахих дадлаа өдөр тутамдаа байнга хэвшүүлбэл бүх л халдварт өвчнөөс сэргийлж чадна.

 

Эрүүл мэндийн дэд сайд асан, хүний их эмч Ж.Амарсанаа: МОНГОЛЧУУД ЭРТНЭЭС ЭРҮҮЛ АМЬДРАХ СОЁЛЫГ ХЭВШҮҮЛЖ БАЙЖЭЭ

-“COVID-19” халдварын үед улс орнуудын соёлын ялгаа тод харагдаж байна. Жишээ нь, Азийн улс орнууд ялангуяа, олон жил комминуст дэглэмтэй явсан улс орнууд хөл хорионы дэглэмийг сайн сахиж байна. БНХАУ одоо ч коммунист дэглэмтэй. Аливаа хууль, дүрэм журмыг иргэд нь тууштай баримталдаг. Монгол Улс ч бас нэг намын удирдлага дор 60-70 жил явсан. Социализмын үеийн сэтгэлгээтэй учраас төр, засгаас өгч буй тушаал шийдвэрүүдийг сайн дагаж, биелүүлж байгаа нь харагдаж байна. Монголчууд эрт цагт эрүүл мэндийн том соёлтой, эрүүл амьдрах хэв маягийг их төлөвшүүлж байж. Тухайлбал, монгол айлын ам бүлийн хүмүүс гэртээ тус тусын аягатай, аягаа хоорондоо сольдоггүй. Ирсэн зочинд зориулсан аяга нь хүртэл тусдаа байдаг. Өөр хүний аяганаас иддэггүй, өөрийнхөө л аяганаас иддэг. Айлд очихдоо  аяга, аяганы алчуур, уут гурвыг заавал авч явдаг байсан.

Энэ нь цаанаа элдэв халдварт өвчин тархах үндсийг хааж байгаа эрүүл ахуйн ач холбогдолтой заншил байжээ. Тиймээс бид энэ соёл, зан заншлаа сэргээж дээдэлбэл энэ нь нийгмийн эрүүл мэндийн том соёл. Ялангуяа, халдварт өвчний үед энэ соёл нь хүн болгон эрүүл байхад чухал үүрэгтэй гэж бодож байна.

CGTN мэдээ22 цаг өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ1 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент2 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм2 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий2 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр2 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм2 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Улс төр2 өдөр өмнө

Исэгахама ояката: Сүмогоор дамжуулан Монголын хөгжилд хувь нэмэр оруулсаар байх болно

CGTN мэдээ2 өдөр өмнө

“1.5 тэрбум хүн амын шинэчлэл рүү замнах” шинэ төсөл боловсрууллаа

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад, Вьетнамын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтыг эрчимжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараажээ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Цөлд дэлгэрсэн цэцэг

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа