Энтертайнмент

Жорж Флойдыг баривчлах үед хамт байсан гурван цагдаад хэрэг үүсгэлээ

Нийтэлсэн

Жорж Флойдын хүзүүн дээр өвдөглөсөн Миннеаполисын цагдаа Дерек Шовинд тулгасан ялыг хүндрүүлж, хоёрдугаар зэргийн хүн амины эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Түүнчлэн прокуророос энэ хэрэгт холбогдсон үлдсэн гурван цагдаад хэрэг үүсгэжээ. Тэднийг аллага үйлдэхэд тусалсан, өдөөн хатгасан хэргээр эрүү үүсгээд байна.

Өмнө нь Дерек Шовиныг гуравдугаар зэргийн хүн амины хэрэг буюу санамсар болгоомжгүй байдлаас үүдэн амь насанд нь хүрсэн хэмээн буруутгаж байв. Тэгвэл энэ удаад шүүхээс гаргасан баримтад Дерек Шовинд тулгасан ялыг нэмэгдүүлж, санаатайгаар эрүүл мэндэд нь хохирол учруулж амь насанд нь хүрсэн гэж үзэж буй юм.

Жорж Флойдыг баривчлах үеэр хамт байсан гурван цагдааг ажлаас нь халсан ч тэдэнд хэрэг үүсгээгүй байлаа. Харин Флойдын гэр бүлийнхэн болон жагсаал зохион байгуулагчид дөрвүүлэнд нь хэрэг үүсгэжээ. Тэднийг шүүхээр буруутайг нотолбол хорих ял, их хэмжээний мөнгөн торгууль ногдуулах юм.

Хоёрдугаар зэргийн хүн амины хэрэгт 40 хүртэлх жилийн ял оноодог ба энэ нь гуравдугаар зэргийнхээс 15 жилээр илүү юм байна.

Гэвч Флойдын ар гэрийнхэн Дерек Шовинд нэгдүгээр зэргийн хүн амины хэрэг үүсгэхийг шаардаж байгаа ч ихэвчлэн урьдчилан зохион байгуулсан, санаатай аллагын үед нэгдүгээр зэрэгт оруулдаг аж.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version