Эдийн засаг

“Түргэвчилсэн санхүүжилтийн хэрэгсэл”-ийн хүрээнд ОУБС Монгол Улсад 99 сая ам.доллар олгохоор батлав

Нийтэлсэн

Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл “Түргэвчилсэн санхүүжилтийн хэрэгсэл”-ийн хүрээнд Монголын талын хүссэн санхүүжилтийг баталж, 99 сая ам.доллар олгохоор боллоо.

Энэхүү санхүүжилт нь төсөв болон төлбөрийн тэнцлийн яаралтай хэрэгцээг дэмжих зорилготой юм. Олон Улсын Валютын Сангийн Ерөнхий захирлын орлогч Мицухиро Фурасава “Монгол Улс дотооддоо шинэ төрлийн “коронавирус”-ийн тархалтаас амжилттай сэргийлсэн. Гэхдээ цар тахлын үеэр хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээ нь Монгол Улсын эдийн засгийн идэвхжилийг огцом бууруулж, гадаад эрэлт муудаад байна. Тиймээс төлбөрийн тэнцэл болон төсвийн санхүүжилтэд яаралтай дэмжлэг шаардлагатай болоод байгаа” хэмээн онцолжээ.

Exit mobile version