Нийгэм
Д.Нямхүү: Хоёр оюутны давтан шинжилгээ ЭЕРЭГ гарч, нийт тохиолдлын тоо 193 боллоо
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
Өчигдөр ХӨСҮТ, Дархан лабораторид нийт 255 хүнд шинжилгээ хийхэд 253 хүнд илрээгүй. Харин хоёр хүнд шинээр илэрлээ. Алтанбулагийн боомтоор тавдугаар сарын 28-нд орж ирсэн 2 оюутанд 10 хоногийн дараа хийсэн давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.
САЙН МЭДЭЭ: Өнөөдөр 22 настай нэг оюутан 23 хоногийн дараа эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ. Тэрээр тавдугаар сарын 13-нд ирээд, 14-ний эхний шинжилгээнд халдвартай болох нь илэрсэн.
Нийт 193 тохиолдол бүртгэгдсэний 71 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарсан. Одоо ХӨСҮТ-д байгаа халдвартай 108 хүн хөнгөн, 14 хүндэвтэр байдалтай байна. Халдвартай жирэмсэн эмэгтэй гурав байгаа бол 8-16 насны нэг хүүхэд, элэгний хавдартай нэг, чихрийн шижин өвчтэй нэг хүн эмчлэгдэж байна.