Нийгэм

ОХУ коронавирусийн эсрэг “Афифавир” эмийг дотооддоо хангасны дараа экспортолно

Нийтэлсэн

ОХУ-ын Эрүүл мэндийн яам өнгөрөгч бямба гаригт томуугийн вирусийн эсрэг Афифавир эмийг “COVID-19”-ийн эмчилгээнд ашиглах түр зуурын бүртгэлийн гэрчилгээ олгож байгаа талаар мэдэгдсэн.

ОХУ-д коронавируст халдварын эсрэг “Афифавир” эмийг дотооддоо хангасны дараа экспортлохоор төлөвлөж байгаа талаар тус улсын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн К.Дмитриев мэдээлжээ.

Уг эм томуугийн хүндрэлийн үед хэрэглэгдэж байсан “Фавипиравир” эмэнд суурилсан бөгөөд гуравдугаар шатны клиник туршилтаар гаж нөлөө илрээгүй тул аюулгүй хэмээн үзжээ.

Шинэ төрлийн коронавирусийн эсрэг 100 гаруй вакцин гаргах ажил судалгааны шатанд байгаагаас цөөн хэд нь эмнэлзүйн туршилтад орж, нааштай үр дүн үзүүлж байгаа юм. Гэвч түрүүлж гарах вакцинд эрдэмтэд эргэлзэж байна. Тухайлбал, АНУ-ын Жонсон ба Жонсон компанитай вакцины чиглэлд хамтран ажиллаж буй Beth Isreal Deaconess эрүүл мэндийн төвийн вирус судлаач Дан Барух “Аливаа вакцин үр дүнтэй, аюулгүй гэдгийг нотлохын тулд цаг хугацаа хэрэгтэй. Ямар нэгэн саад, бэрхшээл учрахгүй нөхцөлд л 12-18 сарын дотор вакцин гаргах боломжтой” гэжээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Exit mobile version