Дэлхий
Тувад 14 хоногийн карантин тогтоов
Монгол Улстай хил залгаа ОХУ-ын Тувад зургадугаар сарын 8-аас эхлэн хоёр долоо хоногийн хугацаатай карантин тогтоосон байна. Шинэ төрлийн коронавирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгах шаардлагатай байгаа тул зургадугаар сарын 8-20 хүртэл карантин тогтоож байгааг Бүгд найрамдах улсын тэргүүн Шолбан Кара-оолын шийдвэрт онцолжээ. Мөн зургадугаар сарын 30 хүртэл Тувад иргэд өөрсдийгөө тусгаарлах дүрэм журам хүчинтэй хэвээр байх юм.
Тувагийн холбогдох албаны мэдээллээр бол, зургадугаар сарын 6-ны байдлаар бүгд найрамдах улсын хэмжээнд COVID-19-ын халдварын 1607 тохиолдол бүртгэгджээ. Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол COVID-19-ын халдвар авсан талаар мэдээлж байсан билээ.