Бидэнтэй нэгд

Нийгэм

Нэгдүгээр эмнэлэг иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх “Амбулаторийн эмийн сан”-тай боллоо

Нийтэлсэн

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь хагас бие даасан байдал руу шилжсэнтэй холбогдуулан хийгдэж буй томоохон ажлуудын нэг болох “Хоёр талт буюу амбулаторийн эмийн сан”-г Монгол анх удаа ашиглалтад орууллаа. Томоохон эмнэлгүүд хагас бие даасан байдал руу шилжсэн нь эмнэлэг өөрөө хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлж өгч буй аж. УНТЭ-ээс эхлүүлсэн уг ажил амжилттай хэрэгжих нь дараа дараагийн бусад эмнэлгүүд дээр амжилттай хэрэгжихэд чухал нөлөө үзүүлэх юм.

Нөгөөтэйгүүр ховор эмийн үнийн хөөрөгдлийг барих, хязгаарлах зэрэг олон талын давуу талтай. Тус эмнэлгийн амбулаторийн эмийн санд дөрвөн цонхоор, мэргэжлийн найман эм зүйч иргэдэд үйлчилнэ. Эмнэлгийн эмийн сан өмнө нь зөвхөн хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчиддээ үйлчилдэг байсан бол одоо амбулаториор үзүүлсэн, гаднаас зорьж ирсэн бүх иргэнд үйлчлэх болжээ.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэлхий нийтийн коронавирусийн цар тахал нөмөрсөн эдгээр өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд бусад үйлчилгээг алдагдуулахгүй байх тал дээр ЭМЯ, эмнэлгүүд онцгойлон анхаарч байна. УИХ-ын отгон чуулганаар ЭМ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эмнэлгийн хагас бие даасан байдлыг бүрдүүлэх боломжийг бий болгосон. Энэ хуулийг эмнэлэгтээ бүрэн хэрэгжүүлж байгаа эмнэлэг бол Улсын нэгдүгээр төв эмнэлэг юм. Үүний нэг илрэл болох ард иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмийн хэрэгцээг улам ойртуулах чиглэлээр “Хоёр талт буюу амбулаторийн эмийн сан”-г Монгол анх удаа ашиглалтад оруулж байна. Энэ үйлчилгээг нэвтрүүлсэн УНТЭ-ийн хамт олонд талархал илэрхийлье гэв.

УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн салбарт энэ жил маш том өөрчлөлт гарч байна. Энэ нь улсын лавлагаа шатлалын төв эмнэлгүүдийн хувьд “хагас бие даасан байдал” руу шилжлээ. Нэгдүгээр эмнэлэг энэ тогтолцоонд шилжсэнээр томоохон хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь хоёр талт эмийн сан буюу амбулаторийн эмийн санг улсын эмнэлгүүд дундаа анх удаагаа ажиллуулж эхэлж буй явдал юм.
Манай эмнэлэгт амбулаториор өдөрт дунджаар 2500 хүн үйлчлүүлдэг. Энэ тоо жил ирэх тусам өссөөр байна. Үйлчлүүлэгчдийн 80-90 хувь нь эмийн жор бичүүлж авдаг. Эмчийн бичсэн жорын дагуу эмийн сангуудаар эмээ хайж авдаг байсан бол одоо манай хоёр талт буюу амбулаторийн эмийн сангаас цаг алдалгүй, хурдан шуурхай, хөнгөлөлттэй үнээр авах боломж бүрдлээ.

Улсын эмнэлгүүдэд өөрийн эмийн сан байдаггүй. Дандаа түрээслэгч байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг. Манай эмнэлэг хагас бие даасан тогтолцоо руу 2020 оны дөрөвдүгээр сарын 01-нээс шилжсэнтэй холбогдуулан хоёр талт буюу амбулаторийн эмийн санг Монголдоо анх удаа ашиглалтад орууллаа. Энэ тал дээр ЭМДЕГ-аас нэлээн ажлуудыг зохион байгуулж байна.


Өмнө нь энэ төрлийн эмийн сан нээгдээгүй байхад ард иргэд заавал дүүрэг, өрхийн эмнэлэгтээ очиж хөнгөлөлттэй эмийн жор бичүүлж, хөнгөлөлттэй авах, эсвэл 100 хувь мөнгөө төлөөд авдаг байсан бол одоо энэ төрлийн үйлчилгээ ард иргэдэд илүү ойртсон, санхүүгийн хувьд илүү дэмжлэгтэй болж байна.

Бид түрээслэгч хувийн эмийн сангуудаа гаргаад өөрсдөө ганцаараа эмийн сангийн үйл ажиллагаа явуулаагүй. Түрээслэгч байгууллага, эмийн сангууд урьдын адил үйл ажиллагаа явуулна. Улс, хувь хоёр үйлчилгээ, чанараараа хоорондоо өрсөлдөнө гэсэн үг. Энэ дундаас даатгуулагч, үйлчлүүлэгч хожно. Тэдэнд зориулсан илүү ашигтай, илүү хямд, шуурхай үйлчилгээ нэвтэрч байна гэсэн үг” хэмээн онцоллоо.

Эх сурвалж: УНТЭ

CGTN мэдээ8 цаг өмнө

Хятад-Төв Азийн стратегийн түншлэл: Эртний Торгоны зам-эдүгээгийн хамтын хөгжлийн жим

CGTN мэдээ14 цаг өмнө

Ши Жиньпин болон түүний аав

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад, Төв Азийн хамтын ажиллагаа нь тогтвортой байдлыг бий болгож байна

CGTN мэдээ1 өдөр өмнө

“Ши Жиньпиний ишлэх дуртай хэлц үг” нэвтрүүлгийг төв Азийн орнуудад гаргана

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ4 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ6 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ6 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ6 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр7 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр7 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент7 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо