Нийгэм
Польш улсад сурч байсан оюутнуудын тэтгэлэгийн мөнгийг шилжүүлжээ
Польш улсад сурч байсан Монгол оюутан амь насаа алдсан болон тус улсад хүнд байдалд ороод буй оюутан залуусын тэтгэлэг олгохгүй цаг хугацаанд олгохгүй байгаа асуудлаар Польш Улсад сурч байсан төгсөгчдийн төлөөлөл Сангийн яаманд маргааш буюу 2020.06.10-ны 10 цаг 30 минутад шаардлага хүргүүлэх гэж байснаа цуцлав. Учир нь
- Талийгаачийн ар гэрээс хүсэлт гаргасан.
- Хэргийг тус улсын хуулийн байгууллагаас шалгаж байгаа.
- Тэтгэлэг олгох шаардлага өнөөдөр биелэгдэж, Сангийн яамнаас Польш улсад сурч байсан оюутнуудын тэтгэлэгийн мөнгийг шилжүүлсэн байна.