Энтертайнмент
Монголын анхны “Фитнесс эженси” Дубайд нээлтээ хийжээ
Фитнессийн цогц үйлчилгээг үзүүлдэг “Фитнесс эженси” компани 2020 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Танхимын болон онлайн сургалт, худалдаа үйлчилгээ зэрэг олон талт үйлчилгээг хүмүүст хүргэдэг гэдгээрээ онцлог юм.
“Фитнесс эженси” нь Монголоос хамгийн анх удаа гадаад зах зээлд нэвтэрч байгаа ба нээлтийн үйл ажиллагаагаа Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод зохион байгуулжээ.
Тус хамт олон нь фитнессийн үйлчилгээний шинэ стандартыг таниулах зорилготой хэмээн тус эженсигийн захирал, ДАШТ-ий хошой алтан медальт Н.Анужин манай сайтад өгсөн ярилцлагадаа онцолж байсан юм.
ДАШТ-ий хошой алтан медальт Н.Анужин
Мөн тэрээр “Фитнессээр хичээллэхийг хүсэж буй хүмүүс юунаас эхэлж, хэнд хандах, аль фитнесст очих вэ зэрэг асуулттай тулгардаг. Нэг ёсондоо намайг анх хичээллэж эхлэхэд ямар хүндрэл үүсэж байсан, тэдгээрийг бусад хүнд хялбар аргаар шийдэж өгнө л гэсэн үг. Манай сургалтыг дэлхийн өнцөг булан бүрээс авах боломжтой. Ази, дэлхийн тэмцээнд амжилт үзүүлж байсан туршлагатай багш нар хичээл зааж, зөвхөн танд зориулсан сургалт, хоолны дэглэмийн хөтөлбөр гаргаж өгдөг” хэмээн ярьж байлаа.
“Фитнесс эженси”-гийн Дубай хот дахь нээлтийн бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.