Нийгэм

Архи ууж хоорондоо маргалдсаны улмаас нэгнийгээ хөнөөжээ

Нийтэлсэн

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2020.06.04/ Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын подволд нас барсан эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага мэдээлэл иргэнээс цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд иржээ.

Тус дуудлага мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын шуурхай удирдлагын бүрэлдэхүүн нар мэргэшсэн шинжээчийн хамт хэргийн газрын үзлэгийг явуулсан байна. Хэргийн газрын үзлэгээр гадны нөлөөтэй нас барсан 40 орчим насны эрэгтэй хүний хэн болох нь тодорхойгүй цогцос байжээ.

Уг гэмт хэрэгт алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулахад тухайн хэргийн газарт 1978 онд төрсөн 42 настай эрэгтэй М нь нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Цагдаагийн албан хаагчид сэжигтэн 1976 онд төрсөн 44 настай эрэгтэй Б -г түргэн шуурхай ажиллаж ирүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Мөрдөн байцаалтын явцад М, Б нар нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж хоорондоо маргалдсаны улмаас М амь насыг хохироосон ажээ. Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Exit mobile version