Нийгэм
Өнөөдөр Токиогоос 270 орчим иргэнээ эх оронд нь авчирна
Гадаад улсаас монгол иргэдээ авчрах тусгай үүргийн ээлжит онгоц өнөөдөр 08:09 цагт Токио руу хөөрлөө. Уг онгоцоор 270 орчим иргэн эх орондоо ирнэ хэмээн ГХЯ-ны Консулын газраас мэдээлсэн юм. Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц 19:15 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай юм байна.
Монгол Улсаас Токиод суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг гаргажээ.
ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ЯВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД:
- Тусгай үүргийн Токио-Улаанбаатар нислэг 6 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдэнэ.
- Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ 502 нислэг 6 дугаар сарын 11-ний өдрийн 14.40 цагт Нарита ОУНБ-аас хөөрнө
- Нислэгийн бүртгэл Нарита ОУНБ-ын Терминал №1-ийн “F” каунтер дээр өглөөний 11.30 цагт эхэлнэ.
- Тус нислэгээр ЭСЯ-нд бүртгүүлж, Улсын Онцгой комиссын шуурхай штабаас сонгон шалгаруулсан иргэд явна.
- ЭСЯ-наас дээрх сонгон шалгарсан иргэдтэй тус бүрчлэн утсаар холбоо барьж мэдэгдэх тул ЭСЯ руу залгах шаардлагагүй болно.
- МИАТ ХК-ийн Токио дахь Төлөөлөгчийн газраас дээрх сонгон шалгарсан иргэдтэй тус бүрчлэн утсаар холбоо барьж, тийзийг баталгаажуулах тул МИАТ ХК-ийн Төлөөлөгчийн газар руу залгах шаардлагагүй болно.
- Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1,050,000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630,000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлсөн байна. Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу. Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарна уу.
- Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10,000 төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.