Нийгэм

Д.Нямхүү: Казахстаны онгоцоор ирсэн 3 хүнээс коронавирус илэрч, батлагдсан хүний тоо 197 боллоо

Нийтэлсэн

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, Өчигдөр 241 хүнд шинжилгээ хийснээс 238 хүнээс коронавирус илрээгүй. Казахстаны онгоцоор ирсэн 3 хүнээс коронавирус илэрч, халдвартай нь батлагдсан хүний тоо 197 боллоо. Өнөөдөр зургаан оюутан эдгэрч эмнэлгээс гарлаа.

Эдгэрсэн хүний тоо 95 болж, эмчлүүлж буй 102 хүн байна.

ХӨСҮТ бол 250 хүнийг хүлээн авч, эмчлэх хүний нөөц болон лабораторийн бэлтгэл хангасан. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний 10 баг бэлдсэн. Нэг баг 14 хоног ажиллаж, 14 хоног тусгаарлагдах хооронд амраад авна. Онгоц хүлээн авах мөн 10 баг ажиллаж байна. Ариутгал халдваргүйтгэл хийх таван баг ажиллаж байгаа. ХӨСҮТ-ийн ачаалал дүүрвэл Цэргийн төв эмнэлэгт өвчтөнүүдийг хүлээн авахаар бэлэн байдлыг хангасан. Эмч, мэргэжилтнүүд ихэвчлэн онлайн сургалт тасралтгүй зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд коронавирус илрүүлэх зургаан лаборатори ажиллаж байна. Баруун аймагт Ховдод, зүүн хязгаарт Дорнод, Дархан-Уул аймагт болон ХӨСҮТ, ЗӨСҮТ, ЭХЭМҮТ-д өндөр хүчин чадалтай лаборатори ажиллаж байна.

Exit mobile version