Covid-19

Д.Нямхүү: Зургаан оюутан эдгэрч, эдгэрсэн хүний тоо 95 боллоо

Нийтэлсэн

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, Зургаадугаар сарын 11-ний өдөр 241 хүнд шинжилгээ хийснээс 238 хүнээс коронавирус илрээгүй. Казахстаны онгоцоор ирсэн 3 хүнээс коронавирус илэрч, халдвартай нь батлагдсан хүний тоо 197 боллоо. Өнөөдөр зургаан оюутан эдгэрч эмнэлгээс гарлаа.  Тав нь 19-22 насны, нэг нь 33 настай оюутан. Эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр оюутан маань 5-р сарын 13, 14-нд ирж, 27-29 хоног эмчлэгдэж, дараагийн тусгаарлалтад шилжлээ.

Ингээд эдгэрсэн хүний тоо 95 боллоо. ХӨСҮТ-д одоо 102 хүн эмчлүүлж байгаагаас  Хөнгөн 91, хүндэвтэр 11 байна. Жирэмсэн 3, элэгний хорт хавдар болон чихрийн шижин өвчтэй тус бүр нэг хүн эмчлүүлж байна гэв.

Exit mobile version