Дэлхий

Цар тахлын улмаас “Starbucks”-ийн борлуулалт II улиралд 3.2 тэрбум ам.доллароор буурах төлөвтэй байна

Нийтэлсэн

“COVID-19” цар тахлын улмаас “Starbucks” компани II улиралд борлуулалт нь 3.2 тэрбум ам.доллароор буурна гэж тооцоолжээ.

Харин ирэх оноос үйл ажиллагаа сэргэнэ гэж үзсэн байна. АНУ дахь нийт кофе шопуудын 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж байгаа ч өнгөрсөн тавдугаар сард тус улс дахь борлуулалт 43 хувиар буурчээ. Харин нийт кофе шопуудынх нь 99 хувь нь нээгдээд байгаа БНХАУ-д борлуулалт нь 21 хувиар буурсан байна. “Starbucks” компани цаашдаа талбай багатай, сандалгүй кофе шопын тоог олшруулахаар шийдвэрлээд байгаа аж. Ингэснээр нэг дор олон хүн цуглахгүй, шуурхай үйлчлэх боломжтой болох юм байна.

О.Адьяасүрэн
Эх сурвалж: Bloombergtv.mn

Exit mobile version