Нийгэм

Д.Нямхүү: Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 271 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Нийтэлсэн

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр “Зургаадугаар сарын 12-нд дөрвөн лабораторид нийт 326 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Нийт батлагдсан тохиолдол 197, эдгэрсэн 95 хүн байна. Эмчлэгдэж байгаа 102 хүний биеийн байдлыг үнэлбэл 91 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. Одоогор 146 хүн ХӨСҮТ-д тандалт, ажиглалтад байна.

Өнөө өглөө Энэтхэгээс ирсэн шашны сургуулийн суралцагч 229 ламхай нар болон Лаос улсаас суусан 10 иргэний шинжилгээний сорьцыг цуглуулах ажил эхэлсэн” гэлээ.

Exit mobile version