Дэлхий
Украйны тэргүүн хатагтай Олена Зеленский коронавирусийн халдвар авчээ
Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийн гэргий коронавирусийн халдвар авчээ. Тиймээс төрийн тэргүүн албан уулзалтуудаа цуцалж, хүмүүстэй зайнаас харилцах болсныг тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба Баасан гарагт мэдээлсэн байна.
Тэргүүн хатагтай Олена Зеленский өөрийн цахим хуудсандаа шинжилгээний хариу нь эерэг гарсан ч нөхөр, хоёр хүүхдийнх нь хариу сөрөг гарсан талаар бичжээ. Мөн биеийн байдал нь хэвийн байгаа бөгөөд ямар нэг шинж тэмдэг илрээгүй учир эмнэлэгт хэвтэлгүй, гэртээ тусгаарлагдаад байгааг дурьджээ.
Зеленскийн гэр бүл хэсэг хугацаанд хүмүүстэй биечлэн уулзахгүй, олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцохгүй, Киев хотоос гадагш явахгүй юм байна.