Нийгэм
Энэтхэгээс 229 ЛАМХАЙ эх орондоо ирлээ
Дэлхийд коронавирусийн халдварын тоогоор Энэтхэг улс дээгүүрт орж байгаа. Өчигдөр /2020.06.12/ өглөө 08:45 цагт УБ-Энэтхэг чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрсөн. Тус нислэг нь БНЭУ руу хийсэн тусгай үүргийн хоёр дахь нислэг юм.
Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:58 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр нийт 251 иргэн ирсэн бөгөөд
- Лаос улсаас 10,
- Энэтхэгээс 6 иргэн,
- 6 лам багш,
- Лао хотоос 229 ламхай багтаж байгаа юм.
Иргэдийг ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Сэнтий”, “Оринтал” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана.
Лам хүүхдүүдийн тусгаарлах байранд байх хугацааны зардлыг Хүүхэд хамгааллын сангаас гаргахаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн билээ.