Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Эдийн засгийн хямрал дөнгөж эхэлж байгааг анхааруулжээ

Нийтэлсэн

Дэлхийн улс орнууд үндсэндээ зургаан сарын турш коронавирустай эр­чим­тэй тэмцсээр. Олон хүний амь насыг авч явсан энэ аюулт өвч­нөөс болж сүүлийн зур­гаан сард дэлхий даяар эдийн засгийн хямралд ороод байна. Хэдийгээр өвчний дэгдэлт буурахгүй байгаа ч хөл хорионоос шалтгаалсан хямрал улам эрчимжих хандлагатай байгаа тул зарим улс оронд өвчлөлөөс үл ха­маа­ран хөл хориогоо сулруулж эхэллээ. Гэвч коронавирусын халдвар өчүү­хэн сиймхийг ч андах­гүй гэдгийг өнгөрсөн ам­рал­тын өдрүүдэд болсон Бээжингийн үйл явдал харуулав.

БНХАУ коронавирусыг ялсанаа мэдэгдэж хөл хориогоо цуцлаад байсан. Гэвч хараа хяналт, урьдчилан сэргийлэлтийг дээд зэр­гээр хийж байв. Гудам­жинд явж байгаа хүмүүст мэдэгдэхгүйгээр халууныг нь хэмжих тө­хөө­рөмж, автомат ариутгал гээд технологийн шийдлүүдээрээ энэ улс хол тасарчихсан байгаа. Гэвч тэд дахиад л алдчихлаа. Бээжингийн хамгийн том, ойр орчмын муж хотуудыг хүнсээр хангадаг хүнсний бөөний төвийн ажилчдаас коронавирус илрэв. Өчигд­рийн байдлаар илэрсэн тоо 45 гэж байсан. Ийн­хүү Бээжин дахин хөл хорионы байдалд шил­жээд байна. Зарим сур­гууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зог­соож, спортын арга хэмжээ­нүүдийг цуцалж, хоол­ны газар, аялал жуулчлалын газруудыг хаалаа.

Францын сангийн сайд Бруно Ле Мэрийн мэдэгдсэнээр тус улсын эдийн засаг 2020 онд 11 хувиар агших хүлээлттэй байгаа аж.

Тэгвэл зарим улс оронд коронавирусын тархалтаас илүү эдийн засаг нь чухал байгааг илэрхийлж эхэл­лээ. Тухайлбал, АНУ-ын бүх муж хөл хориогоо сулруулж, бизнесүүд алгуур эргэн нээгдэж бай­на. Блүүмберг агентлагаас тооцдог хэрэглэгчийн индекс нь алгуур сайжирч байна. Тус индекс гурав­дугаар сарын дунд үед 63 байсан бол тавдугаар сарын дунд үеийг хүртэл 34.7 хүртэл унасан байсан нь 35.5 болж бага зэрэг эргэж нэмэгджээ. Тус улсад кафе, ресторанууд тавдугаар сараас нээгдсэн. За­хиал­гын тоо өмнөх долоо хоногт жилийн -87 ху­вийн уналттай байсан бол энэ долоо хоногт жи­лийн -82 хувь болж буурчээ.

Франц улс мөн хоёр сар гаруй хугацаанд үргэлжлүүлсэн хөл хориог тадугаар сарын дундаас сулруулсан. Кафе, зоогийн газрууд эхнээсээ нээгдэж, эдийн засгийн идэвхжил алгуур сэргэж эхэлсэн. Гэхдээ Францын сангийн сайд Бруно Ле Мэрийн мэдэгдсэнээр тус улсын эдийн засаг 2020 онд 11 хувиар агших хүлээлттэй байгаа аж.

Мөн Сингапур улс хоёр сарын турш үргэлжилсэн чангатгасан хөл хориог сулруулж эхэллээ. Эхний ээлжинд зарим сургууль болон бизнесүүдийн үйл ажиллагааг нээх зөвшөөрөл олгож, нийт ажилчдын гуравны нэг нь ажилдаа эргэн орж эдийн засгийн идэвхжилийг 75 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа аж. 2020 онд Сингапурын эдийн засаг 1965 онд тусгаар тогтносноос хойш анх удаагаа хамгийн ихээр буюу долоон хувиар агшиж болзошгүйг эдийн засагчид онцолж байна.

“Ковид-19”-ийн нөлөөгөөр дэлхийн эдийн засаг 2020 онд дөрвөн хувиар агшихаар төсөөлөгдөж байгаа. 2021 онд агшилт илүү гүнзгий байж болзошгүй гэжээ.

Дэлхийн эдийн засагт голлох нөлөөг үзүүлдэг Америк, Хятад хоёрын харилцаа таагүй хэвээр байгаа нь бүр ч ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Хамгийн сүүлд гэхэд БНХАУ-ын зүгээс Америкийн агаарын компаниудад нислэгийн зөвшөөрөл олгохгүй бол Хятадын агаарын компаниудын АНУ-руу хийх нислэгүүдийг хориглоно гэж Трамп сүрдүүлсэн байна. Хятадын хувьд вирусаас шалтгаалан аль ч орны нислэгийг хүлээн авахгүй байгаа хязгаарлалт хэвээр үргэлжилж байгаа билээ.

Хятадын эдийн засаг энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 90-95 хувийн хүчин чадлаар ажиллаж байсан бол энэ сарын эхээр 80-85 хувь болж буурсан байна. Энэ нь нэгдүгээр сард 55 хувийн потенциал түвшнээр ажиллаж байсан үетэй харьцуулахад эерэг дохио боловч хөл хорионы арга хэмжээг сулруулаад хоёр сар өнгөрч байхад сэргэлт төдийлөн эрчимжээгүй байгаа нь эрсдэлийн дохио болж болзошгүй аж.

Мөн Хятадын ардын их хурлаар эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан мөнгөний уян хатан бодлого баримтална гэж мэдэгдсэн. Тухайлбал энэ сарын 1-нээс эхлэн 400 тэрбум юанийн квоттой арилжааны банкуудын жижиг аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийг худалдаж авахаар болсон байна. Мөн цаашид дунд хугацааны зээлийн хүүг бууруулах, жижиг, дунд бизнесүүдэд хөнгөлөлттэй зээлийн нөхцлийг дэмжих зэрэг арга хэмжээг авахаар бэлтгэж байгаа аж.

Ийнхүү дэлхийн улс орнуудын эдийн засаг их өөрчлөлтийн дунд байна. “Ковид-19” дууссаны дараа дэлхий хэзээ ч хуучин төрхөндөө орохгүйг судлаачид хэлсээр байна. Одоо мэдэгдэж байгаа эдийн засгийн хямралууд дөнгөж эхлэл төдий байгааг эдийн засагчид сануулсаар.

Дэлхийн эдийн засгийн сэргэлтийн үйл явц тогтвортой бус байх төлөвтэй байгааг “Goldman Sachs”-ийн Eрөнхийлөгч Жон Уолдрон анхаарууллаа. “Ковид-19”-ийн нөлөөгөөр дэлхийн эдийн засаг 2020 онд дөрвөн хувиар агшихаар төсөөлөгдөж байгаа. 2021 онд агшилт илүү гүнзгий байж болзошгүй гэжээ. Эдийн засгийн сэргэлт “W” хэлбэртэй өрнөвөл бэрхшээл дагуулах бөгөөд ялангуяа, төсвийн дэмжлэг сул үед хэрэглэгчдэд илүү хүндээр тусна гэдгийг анхаарууллаа” гэж Монголбанкнаас долоо хоног тутам олон нийтэд хүргэж байгаа гадаад орчны тойм мэдээлэлд онцолжээ.

Т.Төгс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа