Дэлхий

Атланта хотын цагдаагийн дарга албан тушаалаасаа огцорчээ

Нийтэлсэн

АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотын цагдаагийн дарга Эрика Шиелдс, цагдаагийн нэг ажилтанд буудуулж шархадсан африк гаралтай Райшард Брүүкс нас барсны дараа албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлажээ. “Фокс ньюс” телевизээр дамжуулсан хэвлэлийн хурлын үеэр хотын дарга Кейша Лансе Боттомс “Шиелдс энэ хэргийн улмаас цагдаагийн албан тушаалаа орхих шийдвэр гаргасан” гэж ярьсан байна. Цагдаад буудуулсан Брүүкс нь 27 настай, энэ сарын 12-нд эмнэлэгт нас баржээ. Цагдаа нар түргэн хоолны рестораны авто үйлчилгээний газар бусад машиныг хөдөлгөөнийг машиндаа унтаж байгаа хүний  талаар мэдээлэл авсан байна. Тэд дуудлага өгсөн газар ирж хурдан сорилоор согтуу байгааг нь тогтоожээ.  Брүүкс цагдаа нар түүнийг баривчлахыг эсэргүүцсэнээс гадна тэдний нэгнээс нь цахилгаан бороохойг нь булаагаад зугтах гэж байхад нь буудсан аж. Гэхдээ энэ залуу нас барсан нь Миннеаполис хотод өнгөрсөн сарын 25-нд цагдаагийн ажилтан Жорж Флойдыг хөнөөснийг эсэргүүцсэн жагсаалтай давхцсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн байна. Цагдаагийнхан эсэргүүцлийн жагсаалыг нулимс асгаруулагч хий ашиглан тараажээ. Мөн энэ үеэр Брүүкс амь үрэгдсэн рестораны орчим гал гарсан юм. Энэ газрын дотор гал, утааг харж болно гэж “CNN” телевиз мэдээлсэн байна. Түүнээс гадна Жоржиа мужийн мөрдөн байцаах, судалгааны байгууллага түүний үхлийн шалтгааныг судлах хавтаст хэргийг нээсэн гэж мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.15  ДАВАА № 116 (6341)

Exit mobile version