Улс төр

Х.Бат-Ялалтыг баривчиллаа

Нийтэлсэн

Монголын хүний төлөө намын дарга Сахигьун үндсэн хуулийн 19 эвслээс нэр дэвшиж буй Х.Бат-Ялалтыг баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ.

Х.Бат-Ялалтад холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болж, түүнд өнөөдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргаад байсан билээ.

Шүүгдэгч Х.Бат-Ялалт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй юм. Улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Х.Бат-Ялалтад урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай хүсэлт шүүхэд гаргаад байгаа юм.

Exit mobile version