Дэлхий

Бээжинд “COVID-19”-ийн халдварын шинэ тохиолдлууд нэмэгдсэний дараа сургуулиудаа хаав

Нийтэлсэн

БНХАУ-ын нийслэл Бээжин хот шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын тархалт нэмэгдэхээс сэргийлж сургуулиудаа хаагаад байна. “COVID-19”-ийн дэгдэлт Бээжин хотын далайн гаралтай хүнс, мах махан бүтээгдэхүүний бөөний захтай холбоотой байгаа тул импортын махны тээвэрт тавих хяналтаа чангатгаж эхэлжээ.

ОХУ-д халдварын тохиолдол 8.2 мянгаар нэмэгдсэн бол Энэтхэгт 11 мянгаар өсжээ.

АНУ-ын Флорида мужид “COVID-19”-ийн халдварын шинэ тохиолдол цар тахал эхэлснээс хойш байгаагүй өндөр түвшинд хүрчээ. АНУ-ын зарим мужуудад тархалт улам газар авч буй нь илэрхий байна.

Бразилд шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын шинэ тохиолдол 37 мянга хүрснээр нийт тохиолдол нэг сая дөхөж байна.

Харьцангуй хямд үнэтэй үрэвслийн эсрэг эмийн эмчилгээ шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан өвчтөний амьд үлдэх магадлалыг нэмэгдүүлж байгааг Оксфордын судлаачид онцолж байна. Энэхүү эмийг хэрэглэсэн өвчтөнүүдийн дунд нас баралт дөрвөн долоо хоногийн хугацаанд стандарт эмчилгээ хийлгэсэн хүмүүсийнхээс бага байжээ. Францын “Sanofi” компани вакцин гаргаж авах хоёр хөтөлбөрт зориулж 690 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.

Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан 8.2 сая, эндсэн 445 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин эдгэрсэн хүний тоо 4.3 сая байна.

Н.Номин-Эрдэнэ
Эх сурвалж: Bloombergtv.mn

Exit mobile version