Улс төр

С.Баяр, С.Баярцогт нарыг шүүх хурал эхэллээ

Нийтэлсэн

Ерөнхий сайд асан С.Баяр нарын  долоон хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.06.18/ 09.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.  Шүүх хурал зургадугаар сарын 15-нд  товлогдсон байсан ч Д.Ганболд нь УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшсэн, Хөвсгөл аймагт ажиллаж байгаа, мөн С.Баярцогтын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь хөдөө орон нутагт  ажилтай, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нь шүүх хуралдаан давхацсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах  хүсэлт тус, тус гаргаснаар шүүх хурал өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм.

Прокуророос  Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Эрдэнэс Монгол компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын долоон хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт  яллах дүгнэлт үйлдээд байгаа.

Шүүгдэгч 7 хүнээс  Да.Ганболд, С.Баярцогт нар нь  УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид  юм.

Exit mobile version