Агентлаг
Аймгийн тэргүүний байгууллагаар шалгарлаа
Төв аймгийн Онцгой байдлын газар нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2019 онд дэвшүүлсэн “ Бүтээн байгуулалт-хөрөнгө оруулалтын жил” -ийн ажлын хүрээнд байгууллага, хамт олны үйл ажиллагааг идэвхжүүлэн өрнүүлж, сайн туршлага, шинэ санааг бодит ажил болгон түгээн дэлгэрүүлж, урианы жилийн ажлаар шилдэг сум, байгууллага шалгаруулах болзолт уралдааны шалгуур үзүүлэлтийг 96.3 хувиар хангаж “Тэргүүний байгууллага”-аар шалгарлаа.
“Бүтээн байгуулалт-хөрөнгө орууллатын жил”-ийн хүрээнд Засгийн газрын 2018 оны 114-р тогтоолоор байгуулагдсан Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Лүн, Баян сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн конторын барилгын засвар үйлчилгээ, Зуунмод сум дахь Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн анги, сумдын Улсын нөөцийн цэгүүдийг бүрэн камержуулж, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Эрэн хайх, аврах салбарын дотоод тохижилт, байгууллагын гадаад болон дотоод ногоон байгууламжийг нэмэгдүүллээ.
Мөн Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах зорилгоор спорт заал, бялдаржуулах танхим, жагсаалын талбай, сэтгэл зүйн зурвасын талбайн хэмжээг нэмэгдүүлэх зэргээр аймаг орон нутаг, Онцгой байдлын ерөнхий газраас хэрэгжүүлсэн бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллалаа гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.