Нийгэм
Аж ахуй нэгжүүд 22.00 цаг хүртэл ажиллаж байгааг 00.00 цаг хүртэл сунгахаар судалж эхэллээ
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлж буй зарим хязгаарлалтыг сулруулах талаар мэргэжлийн байгууллагууд судалж байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг өнөөдөр мэдээллээ.
Хөл хорио, хязгаарлалтын улмаас улс орны эдийн засаг энэ оны II хагаст муудах төлөвтэйг эдийн засагчид анхааруулсаар байна. Тиймээс хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдэд төрөөс шалгалт нэрийдлээр бизнест нь саад учруулахгүй байх чиглэлийг УОК-ын дарга, Шадар сайд мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон билээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зарим хязгаарлалтыг сулруулж, тухайлбал аж ахуй нэгжүүд 22.00 цаг хүртэл ажиллаж байгааг 00.00 цаг хүртэл сунгах, зарим үйлчилгээний газруудыг нээх талаар холбогдох газрууд ажиллаж байна.