Нийгэм
Коронавирусийн халдварын тохиолдол нь нэг саяыг давсан дэлхийн хоёр дахь улс Бразил боллоо
Коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо нь нэг саяын босгыг давсан дэлхийн хоёр дахь улс Бразил боллоо.
Гэхдээ оношлуур хүрэлцэхгүй байгаа тул үүнийг нэлээд дарагдсан тоо гэж мэргэжилтнүүд үзэж байна. Баасан гарагийн байдлаар Бразилд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 1,032,913 болжээ.
Тус улсын ядуу иргэд, нутгийн уугуул хүмүүс цар тахалд хамгийн их хохирч байна.
Харин Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонару тус улсад нүүрлэсэн эдийн засгийн хохирол нь коронавирусийн учруулж буй хохирлоос хамаагүй илүү гэж үзэж байгаа.
Covid-19 өвчний улмаас нас барсан хүний тоо бараг 49,000 хүрээд байна. Халдварын тохиолдол, нас барсан хүний тоо хоёр нь хоёул дэлхийд зөвхөн АНУ-ын дараа орох өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа юм.
Өнөөдрийн байдлаар АНУ-д халдварын 2.2 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 119,000 орчим хүн нас бараад байна.
Коронавирусийн халдварын батлагдсан тоогоор дэлхийд тэргүүлж буй 10 орны тоон үзүүлэлтүүдийг Жон Хопкинсийн их сургуулийн гаргаснаар үзүүлж байна.
Улсууд |
Халдварын тохиолдол |
Эндэгдэл |
Харьцаа |
|
1 |
АНУ |
2,219,119 |
119,061 |
5% |
2 |
Бразил |
1,032,913 |
48,954 |
5% |
3 |
Орос |
586,292 |
7,831 |
1% |
4 |
Энэтхэг |
380,532 |
12,573 |
3% |
5 |
Их Британи |
303,283 |
42,546 |
14% |
6 |
Испани |
245,575 |
28,315 |
12% |
7 |
Перу |
244,388 |
7,461 |
3% |
8 |
Итали |
238,011 |
34,561 |
15% |
9 |
Чили |
231,393 |
4,093 |
2% |
10 |
Иран |
200,262 |
9,392 |
5% |
Дэлхий дахинд |
8,629,305 |
458,706 |
5% |
Эх сурвалж: BBC