CRI Монгол радио

Шиньжяны терроризмын хөдөлшгүй гэрчийн өмнө Америкийн улс төрчид яагаад дүлий болов

Нийтэлсэн

19-нд Хятадын төв радио телевизийн харьяа Хятадын олон улсын телевиз Шиньжянд терроризмтой хийсэн тэмцлийг харуулсан “өндөр сүрлэг тэнгэр уул” баримтат кино гарсан юм. Энэ бол CGTN өнгөрсөн жилийн сүүлчээр ийм сэдвээр хоёр баримтат кино гаргасныхаа дараа ахиад томоохон баримтат киногоо гаргаж буй юм. Энэ кино Америк 2020 оны Уйгаруудын хүний эрхийн хуулийн төсөл гэгчийг баталсан үед гарч, үлэмжхэн бодит хэрэг болон дэлгэрэнгүй үйл явдлаар террорист этгээдүүдийн Шиньжянд хийсэн ял гэмийг илчилж, Хятадын засгийн газар хуулийн дагуу Шинжянд терроризмтой тэмцэж, хэт даврах үзлийг арилгах тэмцлийн ач холбогдол болон ил тод үр бүтэмжийг харуулж, Америкийн улс төрчдийн Шиньжяны асуудлаар янз бүрийн цуурхал тарааж буйг илчилсэн юм.

Бүрэн бус бүртгэлээр, 1990-2016 оны эцэс болтол Шиньжянд хэдэн мянган удаагийн хүчирхийллийн хэрэг гарч, үй олон гэмгүй номхон иргэд эндэн шархдан, нийгэмд асар их гарз хохирол учруулсан юм. Харин Америкийн улс төрчид болон зарим хэвлэл мэдээллийн санаатай хуувилдаан болон хааж боосноор олон улсын хамтын нийгэмлэг үүний тухай юу ч мэдэхгүй байсан юм. Хятадыг дарамтлах хорон санаанаас үүдэж, Америкийн зарим улс төрчид илээр хоёрдмол баримжаа хэрэгжүүлж, 9-р сарын 11-ний террорист халдлагын эмгэнэлт түүхээс сургамж аваагүй мөртөө Шиньжянд хүний ертөнцийн эмгэнэл тарьсан этгээдүүдийг террорист этгээд гэж нэрлэх дургүй байж, гэдрэгээ харин тэдэнд дэмжлэг үзүүлж санхүүжүүлж байгаа юм. Америкийн тал энэ удаа Шинжянтай холбоотой хуулийн төсөл баталж, Шинжяны хүний эрхийн байдлыг гүтгэж, Хятадын засгийн газрын Шиньжянд авч буй бодлогыг дайрч, террорист этгээдийг дэмжиж, тэдэнд түшиг тулгуур болж буй юм.

Терроризм бол хүн төрөлхтний нийтийн дайсан учраас муу этгээдүүдийг өмгөөлж өөгшүүлж болно гэж үү? CGTN-нд нэвтрүүлсэн энэ шинэ баримтат кино тухайн газар нь очиж сурвалжлахаар дамжуулан цагдаа нар террорист этгээдтэй ширүүн тулалдсан байдлыг үзүүлсэн юм. Террорист халдлагын хохирогчид болон биеэр өнгөрүүлсэн хүмүүс тухайн байдлыг эргэцүүлж ярьж, хувь хүний үүднээс террорист этгээдүүд Шиньжяны нийгэм болон үндэстнүүдийн олон түмэнд учруулсан асар их хохирлыг дахин амилуулсан юм. Энэ нь хүмүүсийн асар их хилэн хорслыг дэгдээж буй юм. Баримтат кинонд харуулсан шигээр, өнгөрсөн 20 жилд хүмүүсийг хутгалж, машинаар дайрч, бензинтэй бумбаар дэлбэлж, өөрөө үйлдсэн тэсрэх бодисоор дайрах зэргээр Шиньжяны террорист этгээдүүдийн гэмт хэргийн арга барил туйлын харгис хэрцгий байсан юм. Тэд зүүн туркстаны исламын хөдөлгөөн зэрэг террорист байгууллагатай сүлбээлж, хилээр зэр зэвсэг нууцаар оруулж, террорист халдлагаар шуугиан тарьж, үндэстнүүдийн хооронд яс хаяж, эцсийн бүлэгт улс орныг хагалан бутаргах гэсэн юм. Тэдний гэмт ажиллагаа галзуурсан мэт байж, маш олон хүний хувь заяаг хэрцгийгээр өөрчилж, маш олон айл өрх салж хагацахын зовлонд унасан юм.

Баатар орчуулав

Exit mobile version